Г.Тэмүүлэн Кураш бөхийн өсвөр үеийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Мөнгөн медаль хүртжээ



Энэ сарын 01-05-ны хооронд ОХУ-ын Казань хотод Кураш бөхийн өсвөр үеийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж байна. Тус тэмцээнд Ховд аймгийн харьяат, "Аварга" ахлах сургуулийн 12б ангийн сурагч Г.Тэмүүлэн амжилттай оролцож Мөнгөн медаль хүртсэн байна.

Г.Тэмүүлэн одоогоос долоон жилийн өмнө буюу тавдугаар ангиасаа эхлэн Жүдо бөхийн спортыг сонирхон 5-10 анги хүртэл аймгийн БТСГ-ын багш, дасгалжуулагч С.Ганхуяг, 11-12 анги хүртэл багш, дасгалжуулагч Н.Мандахбаярын удирдлагад хичээллэж иржээ.

Энэ хугацаанд аймаг, бүс, Улсын аварга шалгаруулах Жүдо бөхийн уралдаан тэмцээнд амжилттай оролцож багагүй амжилт гаргасан байна. Тухайлбал,
2019, 2020, 2022 онд болсон Улсын аварга шалгаруулах тэмцээнээс Хүрэл медаль,
2016 онд Олон хотын "Хүч cup" тэмцээнээс Хүрэл медаль,
2016 онд Увс аймагт болсон баруун бүсийн тэмцээнээс Мөнгө,
2017 онд Говь-алтай аймагт болсон тэмцээнээс Хүрэл,
2018 онд Увс аймагт болсон тэмцээнээс Мөнгө,
2019 онд Завхан аймагт болсон тэмцээнээс Алтан медаль
2018 онд Чөлөөт бөхийн баруун бүсийн тэмцээнээс Мөнгө, 2020 онд Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээнээс Хүрэл тус тус хүртэж байсан өсөх ирээдүйтэй, шилдэг тамирчдын нэг. 



Тэрбээр чөлөөт цагаараа шагайн харваагаар хичээллэдэг аймгийн гоц мэргэн цолтой. Б.Нармандах ахлагчтай Шагайн харваан "Хос алтай" багийн харваач. Хамгийн сүүлд Чандмань суманд зохион байгуулсан Баруун бүсийн даншиг наадмын Шагайн харвааны ганцаарчилсан төрөлд 20 сумнаас 20 онож түрүүлжээ.

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож медаль хүртсэн тамирчинд баяр хүргэе. 


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ