Урлаг, Спорт

ХОВД АЙМАГ: ХДТ-ын хөгжимчид "ЦӨӨХҮҮЛ ХӨГЖИМЧДИЙН УЛСЫН 2-Р УРАЛДААН"-нд гуравдугаар байр эзэлжээ

Энэ оны 11 дүгээр сарын 23-25-ны өдрүүдэд МОНГОЛ УЛСЫН УГЗ Ш.АЮУШИЙН НЭРЭМЖИТ "ЦӨӨХҮҮЛ ХӨГЖИМЧДИЙН УЛСЫН 2-Р УРАЛДААН" Өмнөговь аймагт боллоо. Уралдаанд Төрийн шагналт, Ардын жүжигчин Ж.Чулууны нэрэмжит Алтан гадас одонт Ховд аймгийн Хөгжимт Драмын Театрын Ардын жүжигчин М.Яасайн нэрэмжит Хөгжим ангийн хөгжимчид  гуравдугаар байр эзэлжээ.
11/26/2023

ХОВД АЙМАГ:Улс тунхагласны баярт зориулсан үндэсний бөхийн барилдаанд аймгийн арслан Ш.Мөнх-Од түрүүлжээ

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 26-нд Анхдугаар үндсэн хуулиа баталж, Бүгд найрамдах улсаа тунхагласны баярыг тэмдэглэдэг. Улс тунхагласны 99 жилийн ойн баярт зориулсан үндэсний бөхийн барилдааныг өчигдөр /2023.11.25/ аймгийн Спортын төв ордонд зохион байгуулав.Барилдаанд аймаг, сумын цолтой 32 бөх зодоглосноос аймгийн арслан Ш.Мөнх-Од түрүүлж, аймгийн начин, Ш.Эркинбек үзүүрлэлээ. Харин шөвөгт Мянгад сумын харьяат, аймгийн заан Л.Сайханбилэг, Үенч сумын харьяат сумын заан Б.Энхбаяр на
11/26/2023

Дөрвөн зуу гаруй өвлөн уламжлагчдыг хамруулсан "УРТЫН ДУУНЫ УРАЛДААН" эхэллээ

“Жангар” цайны замын соёлын өвийн наадмаар зохион байгуулж буй нэг арга хэмжээний нэг нь Уртын дууны уралдаан юм. Өнөөдөр /2023.09.27/ эхэлсэн Уртын дууны уралдаанд 17 сумаас нийт 19 баг оролцож байна. Баг тус бүр насанд хүрэгчид 10, өсвөр насны 10 нийт 20 хүний бүрэлдэхүүнтэй. Өөрөөр хэлбэл 405 өвлөн уламжлагчид удирдамжид заасан төрлөөр өрсөлдөж байна.  Энэ удаагийн уралдааныг УИХ-ын гишүүн, ЗТХ-ийн сайд С.Бямбацогтын ивээл дор "Алтайн шуранхай" нэртэйгээр явуулж байна.Урал
9/27/2023

"U16 Өсвөрийн Улсын аварга" шалгаруулах тэмцээнд Ховд аймгаас 30 гаруй тамирчид оролцов

🏐Монголын волейболын холбооны нэрэмжит "U16 Өсвөрийн Улсын аварга шалгаруулах тэмцээн" есөн өдрийн турш Улаанбаатар хотод боллоо. Тус тэмцээнд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн нийт 2000 гаруй өсвөр насны тамирчид, багш дасгалжуулагчид оролцжээ. Ховд аймгаас Ховд “Медальд хөтлөх зам клуб”, “Ховд Оюу Клуб”-ын “Ховд-Халзан бүрэгтэй” эрэгтэй, эмэгтэй нийт гурван багийн 35 тамирчид амжилттай оролцсон байна. Эрэгтэй баг тамирчид 87 багаас долоон хожил хоёр хожигдолтой 12-р байр эзэлс
9/26/2023

Эмэгтэй чөлөөт бөхийн тамирчид багаараа гуравдугаар байрт шалгарлаа

Сербийн Белград хотноо энэ сарын 16-21-ний хооронд болсон Чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манай улс бүтэн багаараа буюу эрэгтэй, эмэгтэй нийт 20 жинд хүчээ сорьж, амжилттай оролцлоо. Эмэгтэй шигшээ баг гурван мөнгөн медаль хүртэж, 80 оноо цуглуулж гуравдугаар байрт орсноор Чөлөөт бөхийн дэлхийн цомд өрсөлдөх эрхтэй боллоо. Мөн энэ жил олимпын эрх олгогдож байгаагаараа онцлогтой бөгөөд эмэгтэй тамирчдаас 50 кг-ын жинд мөнгөн медаль хүртсэн МУГТ Д.Отгонжаргал, 68 кг-ын
9/22/2023

Соёлын ажилтны 30 дахь өдөр тохиож байна

Манай улсад соёл урлагийн байгууллагын ажилтны өдрийг 1993 оноос хойш тэмдэглэж эхэлжээ. Түүнээс хойш эдүгээ 30 дахь жилтэйгээ золгож байна. Тэмдэглэлт энэхүү өдрийн арга хэмжээнд аймгийн Засаг дарга, Баруун бүсийн зөвлөлийн дарга Э.Болормаа оролцож ахмадууд, соёлын салбарын нийт хамт олонд мэндчилгээ дэвшүүлэв.Засаг дарга Э.Болормаа: Олон угсаатны соёлын өвийг язгуур хэв шинжээр нь хадгалан хамгаалж, түгээн дэлгэрүүлж, өвлүүлэн хөгжүүлэхээр зорьж шавь сургалтуудыг шат дараатайгаар зохион байгуу
9/9/2023

Ховдын театрынхан "ХӨХӨӨ НАМЖИЛ" дуурийг 40 жилийн дараа сэргээж, шинэчлэн тоглолоо

Ховд аймгийн Хөгжимт Драмын Театрын уран бүтээлчид Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Л.Мөрдоржийн “Хөхөө намжил” гурван бүлэг, таван үзэгдэлт уянгын дуурь тоглолоо. Одоогоос 40 жилийн тэртээ Ардын жүжигчин Д.Гомбосүрэн гуайн найруулгаар тайзнаа тоглож байсан бол "Соёлын сэргэлт" аяны хүрээнд энэ жил дахин сэргээж шинэчлэн тоглож байгаа нь энэ юм. Энэ удаад тус дуурийн Ерөнхий удирдаач, найруулагчаар Ардын жүжигчин, Ж.Бүрэнбэх гуай ажилласан байна. ХДТ-ын уран бүтээлчдийн Өв соё
7/4/2023

Энэ сарын 04,05-нд зарим газраар, 09,10-нд Их нууруудын хотгороор бага зэргийн бороо

2023 оны 07-р сарын 03-наас 07-р сарын 10-ныг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвХур тунадас: 04,05-нд зарим газраар, 09,10-нд Их нууруудын хотгороор бага зэргийн бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.Салхи: Ихэнх хугацаанд баруунаас секундэд 4-9 метр, зарим газраар секундэд 13-15 метр хүрч, борооны өмнө түр зуур ширүүснэ.Агаарын температур: 6-9-нд дулаарч, Уулархаг нутгаар шөнөдөө +7...+12 градус, өдөртөө +20...+25 градус, бусад нутгаар шөнөдөө +12...+17 градус, өдөртөө +26.
7/3/2023

Э.Идэр Баянхонгор аймгийн дугуйн спортын аварга шалгаруулах нээлттэй тэмцээнд оролцож тэргүүн байр эзэлжээ

Монголын хүүхдийн спортын зуны VII наадмын уулын дугуйн уралдаан зургаадугаар сарын 25-26-ны өдрүүдэд кросс болон марафон гэсэн хоёр төрлөөр болж өндөрлөлөө. 60 орчим тамирчин өрсөлдсөн энэхүү тэмцээний хөвгүүдийн кросс ангилалд 41, марафон төрөлд 39, охидын кросст 16, марафон төрөлд 17 тамирчин хурд, хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн байна.Монголын хүүхдийн спортын зуны VII наадмын уулын дугуйн төрөлд Ховд аймгаас хоёр тамирчин оролцжээ. Түүнчлэн энэ үеэр Баянхонгор аймгийн дугуйн спо
6/26/2023

Монголын хүүхдийн спортын зуны VII наадамд оролцох баг, тамирчдыг үдэв

Монголын хүүхдийн спортын зуны VII наадам Баянхонгор аймагт болно. Өнөөдрөөс /2023.06.19/ эхлэн 10 хоногийн турш үргэлжлэх тус наадамд 21 аймаг нийслэлийн есөн дүүргээс 5100 гаруй тамирчид оролцож спортын 23 төрлөөр хурд хүчээ сорин өрсөлдөх юм. "НӨХӨРЛӨЕ, ХӨГЖЬЕ, ХАМГААЛЪЯ" уриан дор зохион байгуулах тус наадамд Ховд аймгаас БТСГ-ын дарга, Волейболын ОУХМ Ч.Түмэндэмбэрэл ахлагчтай 150 гаруй бүрэлдэхүүнтэй баг спортын 12 төрөлд нь оролцохоор өчигдөр /2023.06.18/ Баянхонгор аймгийг зори
6/19/2023
Ховдын мэдээ