Урлаг, Спорт

Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу Монгол бахархлын өдөрт зориулсан хүчит бөхийн барилдаанд Буянт сумын харъяат, “Баян конс” ХХК-ий бөх, аймгийн начин Ц.Дармаабазар түрүүлжээ.

 Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу Монгол бахархлын өдөр, намрын улирлын хаалт, өвлийн улирлын нээлтэнд зориулсан Үндэсний бөхийн барилдаан 2016 оны 10 дугаар сарын 30-нд аймгийн БТСГ-ын спорт цогцолборт боллоо. Бөхийн барилдааны нээлтэнд Аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн, Аймгийн Засаг даргын орлогч Ш.Батсүх, Аймгийн ЗДТГ-ын дарга Б.Ганболд нарын аймаг орон нутгийн удирлагууд оролцож баярын мэндчилгэ дэвшүүлж, бөхийн барилдааныг үзэж сонирхлоо. Эн
11/1/2016

Шинэ уран бүтээл.

УГЗ Д.Цэвээнравдангийн аялгуу “Хоёр бурхан” дууны клипийг танд хүргэж байна. Энэ дууг Ховд аймгийн  Мөст сумын харьяат  Монгол Улсын Гавьяат эмч Д.Бямбахүү болон Мөст сумын Эрүүл мэндийн төвийн  эрхлэгч, эмч  Ж.Пүрэвбаатар нарт зориулан бүтээсэн бөгөөд анх 2010 онд МУСТА  Б.Батболд дуулж олны хүртээл болгожээ. Дараагаар нь 2016 онд СУИС-ийн төгсөгч, Мөст сумын соёлын төвийн эрхлэгч, залуу дуучин Хархүүгийн Болд-Эрдэнэ шинэчлэн дуулсан байна. “Мөнхөд дуурсагдах  Мөст
10/7/2016

Ховдын хөвгүүд Монголын хөлбөмбөгийн ертөнцөд тэсрэлт хийлээ

Монголын Хөлбөмбөгийн холбооны өсвөр үе, идэрчүүдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн 4 насны ангиллаар энэ сарын 05-22-ны өдрүүдэд явагдаж өндөрлөлөө. Тус тэмцээнд Ховд аймгийн 13, 15 насны хөвгүүд хот хөдөөгийн шилдэг багуудтай авьяас чадвараа сорин өрсөлдөж, амжилттай оролцжээ. Тэмцээний 13 насны ангилалд өрсөлдсөн Ховдын хөвгүүд С хэсэгт Сүхбаатар аймаг,  Улаанбаатар хотын шилдэг клубууд болох Сэлэнгэ пресс, Дмю клубуудтэй багтан Сүхбаатар аймгийг 2:0-ээр, Сэлэнгэ пресс клубыг
9/30/2016

Б.Болорцэрэн "Цагдаагийн гэргий илтгэж байна".

Ховд аймагт Цагдаагийн газар үүсэн байгуулагдсаны 90 жилийн ой тохиож байна. Түүхэн энэ ойгоо тохиолдуулан тус Цагдаагийн газрын нийт бие бүрэлдэхүүнээс гэр бүлийнхэндээ баярын мэндчилгээ болгон яруу найрагч Б.Болорцэрэнгийн “Цагдаагийн гэргий илтгэж байна” бүтээлийг Аймгийн Цагдаагийн газрын ЦОНХАлбаны ахлах байцаагч, М.Оюунсүрэнгийн уншсанаар хүргэж байна. Ард иргэдийнхээ амар тайван амьдралын төлөө өргөсөн тангарагтаа үнэнчээр, цаг наргүй  байдаг Цагдаагийн алба хаагчдынхаа гэр бүлд эрүү
8/30/2016

“Белуха”-д зорчсон уулчдын мөрөөр

I.Уул Алтайн босго алхахад Ариун дагшин хийгээд сүр үзэмжээрээ туйлаас алдартай Белуха хайрханд хөл тавих хүсэл минь аль олон жилийн өмнөөс дотроос хатгасаар байсансан. “Санаж явбал бүтнэ, сажилж яваад ч гэсэн хүрнэ” гэдэгчилэн нэг л өдөр тэрхүү далдхан хүсэл маань биелэх хувьтай байж. Уулын спортын Ганга-Эверест сан болон тус сангийн тэргүүн Монгол улсын гавьяат тамирчин Б.Гангаамаа нарын санаачилж зохион байгуулсан Белуха хайрханд авирах уулчдын багт орж, өнгөрсөн долоон сарын гучны өдөр
8/29/2016

МУ-ын спортын мастер Т.Энхжаргалын нэрэмжит ширээний теннисний тэмцээн Ховд аймагт болж байна.

  Монгол улсын спортын мастер Төмөрбаатарын Энхжаргалын нэрэмжит Ширээний теннисний аварга шалгаруулах тэмцээн Ховд аймагт өнөөдөр эхэллээ. Тэмцээнд Ховд аймгийн шилдэг тамирчдаас гадна Увс, Баян-Өлгий аймаг, Эрдэнэт, Улаанбаатар хотоос ахмад болон дунд, өсвөр үеийн гээд 100 гаруй  тамирчид ирж оролцож байгаа нь өргөн хүрээг хамарсан, ач холбогдол өндөртэй тэмцээн болж байгааг харуулж байна. Тус тэмцээн 2 өдөр үргэлжлэх бөгөөд холимог, хосын, багийн гэсэн 3 төрлөөр, мөн 12-оос доо
8/25/2016

Монголын уулчид Белуха хайрханд амжилттай авирчээ

Монгол улсын гавьяат тамирчин ОУХМ Б.Гангаамаа ахлагчтай Монголын уулчдын баг ОХУ-ын уулчдын багтай хамтран, энэ сарын 01-ээс 15-ны өдрүүдэд сибирийн ноён оргил Белуха хайрханд амжилттай авирчээ. Монголын уулчдын багт “Ганга- Эверест” сан, “UB хакинг” клуб, “Хайрхан аялагч” клуб, “Хангарьд клуб”, Говь-Алтай аймгийн “Сутайн бор” клуб гэхчилэн уулчдын томоохон клубуудын төлөөлөл болох туршлагатай, чадварлаг уулчид багтсаны дотор Ховд аймгийн “Хан Алтайн Бүргэдүүд” клубын уулчин, спортын масте
8/23/2016

Нутгийн дуучдын шинэ уран бүтээл.

ДБЭТ-ын дуучин Б.Гомбо-Очир, Б.Мөнхтөр, Н.Төмөрсүх, МУ-ын Цагдаагийн "Сүлд" чуулгын дуучин Н.Бизьяа нарын дуулсан "ДАЛЛАГЫН ДУУ" шинэ уран бүтээлийг таньд хүргэж байна. Энэхүү дууны аяыг МУУГЗ Ц.Пүрэвхүү үгийг МУУГЗ,СГЗ Б.Лхагвасүрэн нар зохиосон байна.  
8/16/2016
Ховдын мэдээ