Монгол улсын Ерөнхий сайдын санаачилсан
“ИЛҮҮДЭЛ ЖИНГҮЙ ЭРТЭЧ МОНГОЛ” аян өнөөдөр
/2022.05.28/ өндөрлөлөө.
Аяныг хамтран зохион байгуулсан аймгийн ЗДТГ, БТСГ-аас өглөөний
06:00-07:00 цагт аймгийн төв талбайд аяны хаалтын ажиллагааг зохион байгуулав.
Энэ үеэр аянд идэвх санаачилгатай оролцсон сум, байгууллага хамт олон иргэдэд талархал илэрхийлж шагнал гардууллаа.
Сумдаас Булган сум тэргүүлсэн бол Манхан сум дэд байр, Чандмань сум гуравдугаар байр, Мянгад, Буянт сум тусгай байранд шалгарчээ.
Харин байгууллагуудаас Жаргалант сумын гуравдугаар цэцэрлэг тэргүүн байр, хоёрдугаар цэцэрлэг дэд байр, нэгдүгээр цэцэрлэг гуравдугаар байр, Стандарт хэмжилзүйн хэлтэс, наймдугаар цэцэрлэг, 12 жилийн нэгдүгээр сургууль тусгай байр эзэлсэн байна.
Аяныг эхлүүлсэн хоёрдугаар сарын
16-аас хойш
17 сум, төрийн болон төрийн бус
80 гаруй байгууллагын хамт олон идэвхтэй оролцсоор улсдаа түүчээллээ. Өнгөрсөн хугацаанд найман настай балчраас наян настай буурал хүртэл давхардсан тоогоор
210 000 хүн оролцсоныг зохион байгуулагчид онцоллоо.
Тус аянд сум, байгууллагууд хамт олноороо нэгдэн өглөө бүр дасгал хөдөлгөөн хийж тодорхой үр дүнд хүрсэн байна.
Тухайлбал, Жаргалант сумын гуравдугаар цэцэрлэгийн хамт олон аяны хугацаанд хүн бүр
4-5 кг илүүдэл жингээ орхисон гэж эрхлэгч Ц.Ганцэцэг ярилаа.