Admin 7/30/2020 Photo, Design 5 “Ховд-Хонгио” уулын дугуйн буухиа тэмцээн болно Ховд аймгийн Монгол Алтай дугуйн холбооноос “Ховд-Хонгио” 4х20 багийн уулын дугуйн буухиа тэмцээн зохион байгуулах гэж байна. Тэмцээнийг Ховд аймгийн Монгол Алтай дугуйн холбооноос гаргасан төлөвлөгөөний дагуу энэ оны наймдугаар сарын 01-02-ны өдөр зохион байгуулна. Энэхүү тэмцээн 18-25, 26-45, 45-аас дээш гэсэн гурван насны ангилалтай. Оролцогчид Ховд аймгийн төв буюу Хуучин Нефьтийн гурван замын уулзварын 0 цэг дээрээс Эрдэнэбүрэн сумын Хонгио багийн Дундын хар овоо гэх газар хүртэл нийт 80 км 7/30/2020
Admin 7/12/2020 Photo, Design 5 Сурын харвааны шилдгүүд тодорлоо Ховд аймгийн баяр наадмын үндэсний болон ураинхай сурын харвааны шилдгүүд тодорлоо. Сурын харваанд нийт 120 харваач оролцож цэц мэргэнээ сорьсон юм. Үндэсний сурын харвааны эрэгтэй төрөлд:Тэргүүн байрт Ховд аймгийн Мянгад сумын харьяат Д.Алтангэрэл шалгарч, 40 сумнаас 32 оносон амжилтаар “Аймгийн мэргэн” цолны болзол хангав.Харин Ховд аймгийн Жаргалант сумын харваач Б.Сүх-Очир 40 сумнаас 30 онож дэд байрт шалгарсан бөгөөд “Аймгийн гарамгай харваач” цолыг хоёр дахь удаагаа 7/12/2020
Admin 7/12/2020 Photo, Design 5 Шагайн харваанд 40 гаруй харваач оролцлоо Ховд аймгийн баяр наадмын Шагайн харваанд 40 гаруй харваач оролцсон байна. "Цуваа харваа"-ны төрөлд:Тэргүүн байрт Говь-Алтай аймгийн Есөн уул сумын харьяат, Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн харваач Аймгийн гоц мэргэн Г.Өнөрбаясгалан Дэд байрт Буянт сумын харьяат “Ховд Дулааны станц” ТӨХК-ний харваач С.ЛхагвадоржГуравдугаар байрт Алтай сумын харьяат “Ховд Дулааны станц” ТӨХК-ний харваач аймгийн гоц мэргэн М.ЭнхжаргалДөрөвдүгээр байрт Дуут сумын харьяат “Ховд Дулааны станц” ТӨХК-ни 7/12/2020
Admin 7/12/2020 Photo, Design 5 Энэ жилийн наадмаар 270 орчим морь уралджээ Ховд аймгийн баяр наадмын хурдан морины уралдаан энэ сарын 11, 12-нд “Бөөр харын урд” хэмээх газар боллоо. Энэ жилийн наадмаар даага 58, шүдлэн 40, хязаалан 39, соёолон 33, их нас 57, азарга 31, жороо 10, нийт 270 орчим хурдан хүлэг уралдсан юм. “Даага”-ны уралдаанд:Түрүү магнай Жаргалант сумын уяач М.Ганзориг – хул Аман хүзүү Мянгад сумын уяач н.Бат-Эрдэнэ - хүрэн Айргийн гуравт Дөргөн сумын уяач Б.Батхуяг – сарт хүрэн Айргийн дөрөвт Мөст сумын уяач Б 7/12/2020
Admin 7/12/2020 Photo, Design 5 Ховд аймгийн баяр наадамд өсвөрийн 32 бөх барилдсанаас Эрдэнэбүрэн сумын харьяат, Жаргалант сумын Цаст-Алтай цогцолбор сургуулийн сурагч Ө.Золбоо түрүүлэв 2020 оны 07-р сарын 11-12 ний өдрүүдэд Ховд аймгийн төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдсан Үндэсний их баяр наадмын "Өсвөрийн бөхийн барилдаан"-ыг аймгийн баяр наадмын Үндэсний бөхийн салбар амжилттай зохион байгууллаа. Өсвөрийн бөхийн барилдаанд 32 бөх барилдаж хурд хүч, авхаалж самбаа, уран мэхээ уралдуулан барилдав. Үүнээс Эрдэнэбүрэн сумын харьяат, Жаргалант сумын Цаст-Алтай цогцолбор сургуулийн сурагч Ө.Золбоо түрүүлж, Мөнххайрхан сумын харьяат, Жаргалант сумын 1-р сургуулийн сурагч Н 7/12/2020
Admin 7/12/2020 Photo, Design 5 Ховд аймгийн баяр наадамд Мөст сумын харьяат, Ховд бөхийн дэвжээний бөх, аймгийн заан Ц.Төмөрцоож 7 даван түрүүлж аймгийн Арслан цолтон боллоо Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Ховд аймгийн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Ховд аймгийн Чандмань сумын харьяат Улсын начин И.Мөнхбаатар, Улсын начин Ч.Цогбаяр нараар манлайлуулсан 128 бөх хүч бяраа сорин наадамчин олноо баясган барилдсанаас аймгийн арслан 3, аймгийн заан 6, аймгийн харцага 6, аймгийн начин 15, сумын заан, начин 33 байв. Ховд аймгийн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны 6-ын 7/12/2020
Admin 6/17/2020 Photo, Design 5 Б.Мөнгөнтуул 28 шатарчинтай нэг зэрэг тоглолт хийжээ Монгол Улсын гавьяат тамирчин, их мастер, Дэлхийн аварга Б.Мөнгөнтуул Ховд аймгийн Булган, Алтай, Үенч гэсэн гурван сумын 28 шатарчинтай нэг зэрэг тоглолт хийлээ.Тус шатрын нөхөрсөг тоглолтын үйл ажиллагаа энэ оны зургаадугаар сарын 16-ны өдөр Булган сумын Спорт ордонд болсон байна. Тоглолт нийт 5 цаг 30 минутын хугацаанд үргэлжилсэн бөгөөд шатарчин Б.Мөнгөнтуул 26 хүнийг ялж, хоёр хүнтэй тэнцсэн байна. Энэхүү нөхөрсөг тоглолт нь орон нутгийн шатрын спорт сонирхогчдын ур чадварыг хөгж 6/17/2020
Admin 5/18/2020 Photo, Design 5 Өнөөдөр олон улсын музейн өдөр 1977 оноос эхлэн жил бүрийн 5-р сарын 18-ны өдрийг Дэлхий дахинд “Олон улсын музейн өдөр” болгон тэмдэглэж эхэлжээ. Тэгвэл манай улс энэ өдрийг 1998 онд анх тэмдэглэж эхэлсэн ба түүнээс хойш 22 дахь жилдээ тэмдэглэж байна. Энэ өдөр музейн албан хаагчид олон нийттэй уулзах, музейд тулгараад байгаа асуудалд тэдний анхаарлыг төвлөрүүлэх, музейгээ сурталчилж ойрын болон урт хугацааны төлөвлөгөөгөө танилцуулдаг.Энэ жил “Тэгш байдлын төлөөх музей-Олон янз байдал ба тэгш хамруулах” /Mu 5/18/2020
Admin 5/5/2020 Photo, Design 5 “НУТГИЙН - ДУУ”-ны цахим уралдаан зарлажээ “НУТГИЙН - ДУУ” АРДЫН БОЛОН ЗОХИОЛЫН ДУУНЫ ТЭМЦЭЭНИЙ УДИРДАМЖЗорилго: Олон ястан, угсаатны өлгий болсон Ховд аймгийн 16 сумын төрөлх нутгийн уул ус ястан бүрийн онцлогийг харуулсан нийтийн болон ардын дууг залуучуудад өвлүүлэх, сурталчилж түгээхэд оршиноХаана: Ховд аймгийн Олон Угсаатны Нэгдсэн Групп -дХэзээ: 2020.05.02-05.20 н хүртэлЖурам:1. Тэмцээнд оролцогч /видео ирүүлэгч/ төрөлх нутгийнхаа дууг дуулж Ховд аймгийн Олон Угсаатны Нэгдсэн Групп-д өөрсдийн #facebook хаягаар Овог Нэр Сум багаа би 5/5/2020
Admin 4/10/2020 Photo, Design 5 Урлаг, спортын байгууллагын үйл ажиллагааг дэмжиж аймгийн ХДТ, БТСГ-т автобус гардуулав. ХДТ-ын хамт олон энэ онд 70 жилийн ойгоо тэмдэглэнэ. Түүхэн энэ ойн босгон дээр аймаг, орон нутгаас унааны мөн театрын барилгын гадна засварын асуудлыг шийдвэрлэж байгаа юм. Өнөөдөр /2020.04.10/ аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Засаг дарга Б.Дүгэржав нар ХДТ-ын хамт олонд автобусыг нь хүлээлгэн өгч, олон сайхан уран бүтээлээр үзэгчдийнхээ мэлмий, сонорыг мялаах аяны алтан шар зам нь өлзийтэй байхын ерөөл дэвшүүлэв.ХДТ-ын өмнө нь ашиглаж байсан ФУРГОН маркийн авто машин нь олон жилийн ашиглалты 4/10/2020