Урлаг, Спорт

Нутгийн дуучдын шинэ уран бүтээл.

ДБЭТ-ын дуучин Б.Гомбо-Очир, Б.Мөнхтөр, Н.Төмөрсүх, МУ-ын Цагдаагийн "Сүлд" чуулгын дуучин Н.Бизьяа нарын дуулсан "ДАЛЛАГЫН ДУУ" шинэ уран бүтээлийг таньд хүргэж байна. Энэхүү дууны аяыг МУУГЗ Ц.Пүрэвхүү үгийг МУУГЗ,СГЗ Б.Лхагвасүрэн нар зохиосон байна.  
8/16/2016

Ховд аймгийн баяр наадамд Ховд, Завхан, Говь-Алтай зэрэг 3 аймгийн 19 сумдын уяачид нас насны хурдан хүлгийнхээ тоосыг өргөж наадамчин олноо баясгалаа.

Дааганы уралдаанд нийтдээ 65 хурдан даага уралдсанаас:1-д Ховд аймгийн Жаргалант сумын уяач Д.Баярболдын “Шаазгай алаг” 2-т Ховд аймгийн Үенч сумын харьяат, Улсын Бүртгэлийн Хэлтсийн уяач Ц.Машбатын халзан3-д Ховд аймгийн Мянгад сумын уяач Ж.Цэен-Ойдовын хүрэн4-д Ховд аймгийн Мянгад сумын уяач Б.Галбадрахын хонгор5-д Говь-Алтай аймгийн Хөх морьт сумын уяач Д.Аварзэдийн хүрэн тус тус хурдалжээ.            Шүдлэн насны морьдын уралдаанд нийт 57 шүдлэн  тоосо
7/22/2016

Ховд аймгийн баяр наадамд хүчин 256 бөх зодоглож, шинэ цолтнууд төрөн гарлаа.

Тулгар төрийн 2225, Их монгол улс байгуулагдсны 810 жил, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Аймгийн баяр наадам Ховд аймгийн төвд 7 дугаар сарын 18-19-нд ёслол төгөлдөр боллоо. Энэ жилийн баяр наадмаар Ховд аймагт аймгийн начин цолтон 4 төрсөн бол харцага ,заан, арслан төрөн гарч дэлгэр сайхан наадлаа.  
7/21/2016

Энэ жилийн наадмаас эхлэн Өсвөрийн бөхчүүдийн барилдааныг МУ-ын заан Б.Пүрэвсайхан ивээн тэтгэн зохион байгуулна.

АХ-ын 95 жилийн ой Үндэсний их баяр наадмын өсвөрийн бөхийн барилдаан амжилттай болж өндөрлөлөө. Энэ жилээс эхлэн Өсвөрийн бөхийн барилдааны шагналыг МУ-ын заан Пүрэвсайхан гэр бүлийнхээ хамтаар дааж байхаар боллоо.  
7/21/2016

Энэ жилийн баяр наадмын шагайн харваан тэмцээнд Говь-Алтай аймгийн баг тамирчид тэргүүн байранд шалгарчээ.

АХ-ын 95 жил Үндэсний их баяр наадмын шагайн харваан тэмцээнд 30 гаруй харваачид багийн харваа, ганцаарчилсан цуваа харваа гэсэн 2 төрлөөр оролцож шагайн  харваан цэц мэргэнээ сорилоо. Шагайн харваан тэмцээнд 4 багийн 30 гаруй харваачид 2 төрлөөр өрсөлдлөө. 
7/21/2016

МУ-ын заан Б.Пүрэвсайхан, МУ-ын харцага Б.Бат-Өлзий нарт аймаг орон нутгийн удирдлагууд хүндэтгэл үзүүллээ.

Тулгар төрийн 2225, Их Монгол улс байгуулагдсаны 810 жилийн ой, Үндэсний их баяр наадмаар уран мэхийг уралдуулан барилдаж МУ-ын заан цол хүртсэн Чандмань сумын харьяат Баатархүүгийн Пүрэвсайхан, МУ-ын харцага цол хүртсэн Зэрэг сумын харьяат Баярхүүгийн Бат-Өлзий нар Аймгийнхаа баяр наадамд ирж зодоглолоо. Энэ үеэр аймаг орон нутгийнхаа нэр хүндийг өргөж яваа өсөх  ирээдүйтэй бөхчүүддээ  аймгийн удирдлагууд хүндэтгэл үзүүлж, Ховд аймгийн хүндэт тэмдэг, бэлэг дурсгалын зүйл гардуулахаас
7/20/2016
Ховдын мэдээ