Урлаг, Спорт

Э.Даваажамц 07 дугаар сарын 26-нд Ховд аймагтаа хүрэлцэн ирнэ

Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн ахлах ахлагч Э.Даваажамц Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 100 жил, АХ-ын 100 жилийн ой, Ховд аймаг байгуулагдсаны 90 жилийн ой, 2022 онд тохиох Ардын Хатанбаатар Магсаржавын нэрэмжит Зэвсэгт хүчний 123 дугаар анги байгуулагдсаны 100 жилийн ойд зориулан холын зайн гүйлт хийж Ховд аймгаас Дорнод аймаг хүртэл 46 хоногт 2127 км замыг туулан 07 дугаар сарын 17-ны өдөр бариандаа орсон билээ. Эх орны баруун хязгаараас зүүн хязгаарыг зорин гүй
7/22/2021

Ахлах ахлагч Э.Даваажамц 2127 км зам туулж хэт холын зайн гүйлтийн дээд амжилтыг тогтоолоо

Ховд аймгийн Буянт сумын харьяат, Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн хөгжимчин, ахлах ахлагч Э.Даваажамц Улаанбаатар хот хүртэл 1500 км гүйхээр аймгийнхаа төв талбайгаас 2021 оны зургаадугаар сарын 2-ны өдөр замд гарсан юм. Цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан тэрбээр туулах зайгаа нэмэгдүүлж Дорнод аймгийн төв Чойбалсан хот хүртэл гүйхээр шийдэж өдөрт 40-45, 50-60, зарим үед 90 км гүйсээр зорьсон зорилгодоо хүрлээ.  Тэрбээр эх орныхоо баруун хязгаараас зүүн хязгаар хүртэл гүйж 2127 км з
7/17/2021

Э.Даваажамц маргааш /07.17/ барианд орно

Эх орныхоо баруун хязгаар Ховд аймгаас зүүн хязгаар болох Дорнод аймгийн төв Чойбалсан хот хүртэл гүйж 2100 км туулах зорилготой Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн хөгжимчин, ахлах ахлагч Э.Даваажамц өнөөдөр /2021.07.16/ Дорнод аймгийн Булган суманд очжээ. Тэрбээр Ховд аймгаас гарсанаас хойш тасралтгүй 45 өдөр гүйж байгаа бөгөөд маргааш /07.17/ дээс хойш Дорнод аймгийн төв Чойбалсан хотноо барианд орохоор төлөвлөжээ. Одоо ердөө 60 км зам үлдлээ гэж Э.Даваажамц ярьлаа.  ВИДЕО: 
7/16/2021

Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн ахлах ахлагч Э.Даваажамц 44 хоногт 2000 км гүйлээ

Дорнод аймгийн төв Чойбалсан хот хүртэл гүйх зорилготой Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн хөгжимчин, ахлах ахлагч Э.Даваажамц өнөөдөр /2021.07.15/ Дорнод аймгийн Хөлөн буйр суманд очжээ. Тэрбээр Ховд аймгийн төвөөс гарсанаас хойш тасралтгүй 44 өдөр гүйж нийтдээ 2000 км зам туулаад байна. Энэ хугацаанд 5 кг жин хассан байна.Төлөвлөсөн ёсоор энэ сарын 17-нд Дорнод аймгийн төв барианд орох ба зорьсон газраа очиход одоо ердөө 127 км үлджээ.  ВИДЕО:
7/15/2021

Э.Даваажамц маргааш /07.11/ өглөөний гүйлтээрээ Хэнтий аймгийн Мөрөн сумыг дайран өнгөрнө

Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн хөгжимчин, ахлах ахлагч Э.Даваажамц Ховд аймгаас гарснаас хойш тасралтгүй 39 дэх өдрөө гүйж нийт 1737 км зам туулаад байна. Түүнийг өчигдөр /07.09/ Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд очиход мөрдэс нэгт нөхөд нь буюу хурандаа Н.Мягмарцоож захирагчтай Зэвсэгт хүчний 232 дугаар ангийнхан хүндэтгэл үзүүлэн угтан авчээ.Эх орны хүү, эр цэрэг гүйсээр байна. Маргааш /07.11/ өглөөний гүйлтээрээ тус аймгийн Мөрөн сумыг дайран өнгөрнө. Монгол цэргийн тэсвэр хатуужл
7/10/2021

“Ховдын хороо”-ны захирагч, хурандаа Х.Энхболд: Э.Даваажамц 07 дугаар сарын 17-ны өглөө Дорнод аймгийн Чойбалсан хотын төв талбайд очих төлөвлөгөөтэй гүйж явна

Цэргийн гавьяаны улаан тугийн одонт, Ардын Хатанбаатар С.Магсаржавын нэрэмжит Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн хөгжимчин, ахлах ахлагч Э.Даваажамцыг “Эх орны эрэлхэг хүү” хэмээн нэрийдэх болжээ. Монгол цэргийн тэсвэр хатуужил, зорилго тэмүүллийг өөрийн биеэр үлгэрлэн яваа эрхэм ахлагчийн алба хааж байгаа “Ховдын хороо”-ны захирагч, хурандаа Х.Энхболдтой уулзаж ярилцлаа.Ирэх жил танай ангийн түүхт 100 жилийн ой тохионо. Ой угтсан бэлтгэл ажлаа хэрхэн хангаж байна вэ?Монголын ард түмэндээ “Ховдын
7/10/2021

Холын зайд гүйж яваа ахлах ахлагч Э.Даваажамцад Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабаас хүндэтгэл үзүүлэв

Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабаас Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн хөгжимчин, ахлах ахлагч Э.Даваажамцад хүндэтгэл үзүүлэх ёслолыг энэ сарын 5-ны өдөр ЗХЖШ-ын жагсаалын талбайд зохион байгууллаа.Монгол хүмүүн, монгол цэргийн эр зориг, тэсвэр хатуужлыг илтгэн харуулж, Ховд аймгийн төвөөс Улаанбаатар хот, Дорнод аймгийн Чойбалсан хотын чиглэлд 2100 гаруй километр замыг өөрийн гүйлтээр туулж яваа эрхэм ахлагчид хүндэтгэл үзүүлэх ёслолд Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай, ЗХЖ
7/5/2021

Э.Даваажамц 30 дахь өдрийн гүйлтээрээ 90 км замыг туулжээ

Ахлах ахлагч Э.Даваажамц өнөөдөр /07.02/ 31 дахь өдрөө гүйж 1346 гаруй км зам туулан Төв аймгийн Лүн сумын нутгаас 10 км өнгөрчээ. Тэрбээр Ховд➡️Говь-Алтай➡️Баянхонгор➡️Өвөрхангай➡️Булган➡️Төв аймаг гээд 6 дахь аймгийнхаа нутагт гүйж байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд өдөрт 45-50 км гүйж байсан бол энэ зайг дахин нэмэгдүүлж өчигдрийн буюу 30 дахь өдрийн гүйлтээрээ 100 км замыг туулах зорилт тавьсан байна. Өөрийгөө илүү сорьсон энэ өдрийн гүйлтээрээ 90 км замыг нийт 13 цаг 45 минутын хугацаанд туул
7/2/2021

Э.Даваажамц Төв аймгийн Эрдэнэ сант сум өнгөрч Лүн чиглэлд гүйж байна

Дорнод аймгийн төв Чойбалсан хот хүртэл гүйх зорилготой Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн хөгжимчин, ахлах ахлагч Э.Даваажамц өнөөдөр Төв аймгийн нутаг руу оржээ. Яг одоогоор Эрдэнэ сант сум өнгөрөөд Лүн чиглэлд гүйж байна. Тэрбээр өнгөрсөн хугацаанд 1256 км зам туулсан. Одоо Улаанбаатар хот ороход 270-аад км үлдээд байна. Анх өдөрт 40-45 км гүйж байсан бол одоо өдөрт тогтмол 50 км гүйж байна гэж Э.Даваажамц хэллээ.Алс холын замд өдөр бүр гүйх нь хувь хүнээс ихээхэн эр зориг, тэсвэр хатуужил шаар
6/30/2021

Э.Даваажамцыг Өвөрхангай аймгийн “Чин мэнд” эмнэлгийн хамт олон эрүүл мэндийн үзлэг, оношилгоонд хамруулжээ

Дорнод аймгийн төв Чойбалсан хот хүртэл 2000 гаруй км гүйхээр замд яваа Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн ахлах ахлагч Э.Даваажамц 26 дахь өдрөө гүйж нийтдээ 1093 км замыг туулаад байна. Тэрбээр өчигдөр /06.26/ Өвөрхангай аймгийг дайран өнгөрч одоогоор тус аймгаас цааш 100 гаруй км замыг туулжээ. Ховд аймгаас гарсанаас хойш эрүүл мэндийг үзлэг оношилгоо хийлгээгүй байсан. Өвөрхангай аймгийн “Чин мэнд” эмнэлгийн хамт олон өөрсдийн санаачилгаараа Э.Даваажамцыг эрүүл мэндийн үзлэг, оношилгоонд хамру
6/27/2021
Ховдын мэдээ