Урлаг, Спорт

БОЭТ-ийн спортын аварга шалгаруулах 3 төрөлт тэмцээний аваргууд тодорлоо

Эмч мэргэжилтнүүдийн спортын авьяас чадварыг дээшлүүлэх, бие бялдрыг чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомсдолыг багасгах, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, баг хамт олныг бүрдүүлэх зорилгоор 2017 оны байгууллагын аварга шалгаруулах 3 төрөлт спортын тэмцээнийг 2017 оны 10 дугаар сарын 14-15-ны өдрүүдэд аймгийн спортын төв ордонд амжилттай зохион байгууллаа. Тэмцээний гар бөмбөгийн төрөлд эмэгтэй 12, эрэгтэй 6 багийн нийт 144 тамирчин, шатар, ширээний  теннисний төрөлд 72 тамирчин оролцож авьяа
10/27/2017

Ховд аймгийн БТСГазар, Ховд-Үндэсний Бөхийн Холбоо хамтран Өсвөрийн бөхчүүдийн барилдааныг зохион байгуулна.

Өсвөрийн бөхчүүдийн ур чадварыг дээшлүүлэх, бөхийн спортыг сурталчилах, хүүхдийг үндэсний бөхөд дур сонирхолтой болгох, улсын цолтой бөхчүүдийн залгамж халааг бэлтгэх зорилгоор Ховд аймгийн БТСГазар, Ховд- Үндэсний Бөхийн Холбоо хамтран 12 настай хүүхдийн барилдааныг зохион байгуулахаар төлөвлөж байна. Анхны барилдааныг 2017 оны 10-р сарын 28-ны 10 цагаас аймгийн Спортын төв ордонд болох ба 2005 онд төрсөн 12 настай хүүхдүүд оролцох боломжтой юм. Барилдах өсвөрийн  бөхчүүд бүрэн өмсгөл
10/25/2017

"Гал унтраах техникийн олон төрөлт спортын холбооны клубуудын аварга шалгаруулах тэмцээнээс Баруун бүсийн "Алтайн бүргэд" клубын баг тамирчид "БАЙЛДААНЫ ТАРХАЛТ" ын төрөлд "ХҮРЭЛ МЕДАЛЬ" хүртжээ.

2017 оны 10-р сарын 06-ны өдрөөс 10-р сарйн 08-ний өдрүүдэд Баянхонгор аймагт зохион байгуулагдсан  "Гал унтраах техникийн олон төрөлт спортын холбооны клубуудын аварга шалгаруулах тэмцээнээс Баруун бүсийн "Алтайн бүргэд" клубын баг тамирчид "БАЙЛДААНЫ ТАРХАЛТ" ын төрөлд хүрэл медаль хүртжээ. 2 дахь удаагаа зохион байгуулагдаж буй энэхүү тэмцээнд Улаанбаатар бүсийн “Ган дуулга”, Зүүн бүсийн “Шонхор”, Төвийн бүсийн “Од”, Хойд бүсийн “Алтангадас”, Баруун бүсийн “Алтайн бүргэд”
10/9/2017

"Баянзүрх уулын хишиг барилдаан"-д Ховдын харцагууд түрүү булаалдав.

МҮБХ-ноос санаачлан зохион байгуулж эхэлсэн "Дөрвөн уулын хишиг барилдаан"-ы нэг "Баянзүрх уулын хишиг барилдаан"-ы 11 дэх удаагийнх 10 дугаар сарын 8 ны өдөр Монгол Бөхийн Өргөөнд боллоо. Өнгөрөгч сар шинийн барилдаанаас өнгөрсөн долоо хоногт болсон Эрчим хүчний салбарын барилдаан хүртэлх улс аймгийн алдар цолтой бөхчүүдийн 15 барилдааны амжилтын чансааг МҮБХ гаргасан байна. Уг чансаанд багтсан шилдэг 128 бөх Баянзүрх уулын хишиг барилдаанд хүч сорижээ. Улсын арслан П.Бүрэнтөгс, Н.Батсуурь, Р.П
10/9/2017

Ховд аймгийн "Ховд" дэвжээний намрын улирлын нээлтийн барилдаанд Улсын харцага Б.Бат-Өлзий түрүүлэв.

Ховд аймгийн "Ховд" дэвжээний үндэсний бөхийн бэлтгэлийн 2017-2018 оны нээлтийн барилдааныг 10 сарын 05-нд "Хилчин" спорт хорооны зааланд зохион байгуулжээ. Барилдаанд улсын харцага Б.Бат-Өлзий, О.Хангай, аймгийн арслан Б.Тайван, Д.Бадамгарав, Ш.Мөнх-Од, Ц.Адъяа, аймгийн харцага Б.Анхжаргал, Г.Энхбилэг, аймгийн начин Б.Энхбат, Б.Отгонцоож, Ц.Заяатүшиг нарын тэргүүтэй 32 бөх барилдсанаас Зэрэг сумын харьяат "Алдар" спорт хороо, "Монтед констракшн" ХХК-ийн бөх Монгол улсын харцага Баярхүүгийн
10/8/2017

Гал унтраах техникийн олон төрөлт спорт холбооны клубын аварга шалгаруулах тэмцээнд Ховд аймгийн ОБГ-ын аврагч, гал сөнөөгч Э.Эрдэнэбатаар ахлуулсан баг тамирчид оролцож байна.

Энэ сарын 6-8-ны өдрүүдэд Баянхонгор аймагт гал унтраах техникийн олон төрөлт спорт холбооны клубын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдана.  Тэмцээнд Улаанбаатар бүсийн “Ган дуулга”, Зүүн бүсийн “Шонхор”, Төвийн бүсийн “Од”, Хойд бүсийн “Алтангадас” Баруун бүсийн “Алтайн бүргэд” клубүүдийн шигшээ багууд болон урилгаар Монгол улсын залуучуудын шигшээ баг, Хууль сахиулахын их сургууль, гал түймэр унтраах аврах 10-р ангийн нийт 8 багийн 60 орчим тамирчид хурд хүч авхаалж самбаагаа сор
10/6/2017

Ховд их сургууль “УНИВЕРСИАД-2017” ХХ наадмын “ШИЛЖИН ЯВАХ ЦОМ”-ын эзэн боллоо.

Монгол Улсын Орон нутгийн мэргэжлийн боловсролын их дээд сургууль, коллежийн оюутны спорт, урлагийн “УНИВЕРСИАД-2017” уламжлалт XX их наадам Ховд хотноо 09 сарын 24-27-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. “Унирверсиад-2017” XX их наадамд ОХУ-ын Тувагийн их сургууль, Ховд их сургуулийн Күнзийн институт, Ховд их сургууль, МУИС-ийн Завхан сургууль, АШУҮИС-ийн Говь-Алтай аймаг дахь Анагаах ухааны сургууль, Увс аймгийн Хөдөлмөрийн дээд сургууль, Ховд их сургуулийн Баян-Өлгий аймаг да
9/27/2017

"УНИВЕРСИАД-2017" наадмын урлагийн төрөлд Ховд их сургууль тэргүүн байр эзэллээ.

Орон нутгийн мэргэжлийн боловсролын их дээд сургууль, коллежийн оюутны спорт, урлагийн “УНИВЕРСИАД-2017” уламжлалт XX их наадмын язгуур урлаг, гоцлол бүжиг, гоцлол дуу, гоцлол хөгжим, ардын бий биелгээ, оюутан миссийн төрлүүд Ж.Чулууний нэрэмжит Хөгжимт драмын театрт амжилттай явагдаж өндөрлөлөө. Багийн нийлбэр дүнгээр Ховд их сургуулийн баг тэргүүн байр эзэллээ.Язгуур урлаг: I байр: Б.Батцоож /Ховд Хөгжил политехник коллеж/ II байр: К.Откун /ОХУ-ын Тувагийн их сургууль/III байр: Н.Мар
9/27/2017

“УНИВЕРСИАД-2017” уламжлалт XX их наадмын шатар, гар бөмбөгийн тэмцээний аваргууд тодорлоо.

Орон нутгийн мэргэжлийн боловсролын их дээд сургууль, коллежийн оюутны спорт, урлагийн “УНИВЕРСИАД-2017” уламжлалт XX их наадам Ховд хотноо амжилттай зохион байгуулагдав. Наадмын эхний өдөр шатар, гар бөмбөгийн төрөлд оюутнууд хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө. Гар бөмбөг /эрэгтэй/: I байр: Ховд их сургуульII байр: АШУҮИС-ийн Говь-Алтай аймаг дахь Анагаах ухааны сургуульIII байр: Ховд Хөгжил политехник коллеж Гар бөмбөг /эмэгтэй/: I байр: АШУҮИС-ийн Говь-Алтай
9/27/2017
Ховдын мэдээ