Ахмадын Улсын аварга шалгаруулах Ширээний теннисний тэмцээн Ховд аймагт эхэллээ



Ширээний теннисний Ахмадын улсын аварга шалгаруулах 27 дахь удаагийн тэмцээн Ховд аймагт эхэллээ. Энэ удаагийн тэмцээнийг Монгол улсын спортын мастер, багш дасгалжуулагч Р.Тэмүүжин, Монгол улсын Гавьяат багш, спортын мастер Т.Лхагва нарын нэрэмжит болгон явуулж байна. 



Тэмцээнийг “Спортын Аварга” хөтөлбөрийн хүрээнд аймгийн ИТХ, ЗДТГ, БТСГ, Монголын ширээний теннисний холбоо, Баруун бүсийн "Цаст гурван оргил" ширээний теннисний холбоо хамтран орон нутагт анх удаа зохион байгуулж байна. 

  

Улаанбаатар хот, 18 аймгийн 200 гаруй тамирчин оролцож байгаа Ахмадын Улсын аварга шалгаруулах Ширээний теннисний тэмцээн энэ сарын 18-20-ны өдрүүдэд болно.  



ВИДЕО:








Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ