
Төрийн албаны ерөнхий шалгалтыг:
Төрийн жинхэнэ алба хаах хүсэлтэй иргэнийг сонгон шалгаруулж, төрийн албан хаагчийн нөөцийг бүрдүүлэх зорилгоор улирал бүр зохион байгуулдаг.
2026 оны хоёрдугаар улирлын ерөнхий шалгалт өнөөдөр /2026.05.18/ орон даяар нэгэн зэрэг эхэллээ.

Энэ удаагийн шалгалтад Ховд аймгаас 69 иргэн оролцохоор бүртгүүлсэн. Шалгалт зохион байгуулах дэд комисс оролцогчдыг гурван ээлжээр зохион байгуулан ажиллаж байна. Нэгдүгээр ээлжийн шалгалтад 23 иргэн оролцохоос 19 нь шалгалтаа өгч байна.
Аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль эрхзүйн хэлтсийн дарга Ч.Эрдэнэбат шалгалтад оролцогчдод амжилт хүслээ.

Энэ удаагийн шалгалтад Чадамжийн хүрээнд нийцүүлэн шинээр боловсруулсан сорил даалгавар оруулснаараа онцлогтой гэдгийг Төрийн албаны зөвлөлөөс тодотголоо. Мөн шалгалтын явцыг иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл, хөндлөнгийн хянагч ажиглаж байгаа нь шинэлэг байна.
