Аргын тооллын 5 сарын 18. Даваа (Сумьяа) гараг (2026)



Аргын тооллын 5 сарын 18. Даваа (Сумьяа) гараг (2026)
-Зуны тэргүүн харагчин могой сарын шинийн 2, өдөр хар луу, мэнгэ 6 цагаан, суудал ус, од гөрөөсөн толгой-4, үл зохилдох барилдлагат.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:10-20:27.
-Өдрийн сайн цаг: Луу(07:40-09:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40) болой.
-Үс бүү засуул хэл ам, хэрүүл тэмцэл ирэх тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.
-Хулгана, бич, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин нохой жилтнээ сөрөг муу.
-Нохой жилтний сүлд гараг.
-Хүний сүлд шагайнд, гэрийн сүлд зуух, пийшинд орших болой.
-Билгийн өдрийн үр: Лам болох, бэрийн үйл, тушаал дэвших, равнай үйлдэх, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, арганд оруулах, газар хагалах, тариа ногоо тарих, хууль цааз гаргах, эд, мал худалдан авах, хөрөнгө оруулахад сайн. Үс засуулах, мал хөнгөлөх, малын үс, ноос хяргах, замд гарахад муу.
-Гарагийн өдрийн үр: Хишиг даллага авах, бурхан сахиус, лус ба тэнгэр тахих, багш шавь болох, эм найруулах, хөрөнгө исгэх, архи нэрэх, сүм хийд босгох, хурим хийх, бэрийн үйл, мал номхруулж, уналга эдэлгээнд сургах, мал хөнгөлөх, газар хагалах, тариа ногоо тарих, гэр, байшин, асар майхан барих, суурь тавих, сан тавих, зам мөр гаргах, хот байгуулахад сайн. Эхэлж ном сонсох, нүүдэл хийх, хол замд гарах, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, шинэ дээл өмсөх, эд юм өгөх, мал гаргах, шарил шатаах, өмнө зүгт явахад муу.
-Жил өдрийн үр: Ном айлтгаж заалгах, дээдэст бараалхах, буяны үйл, зэтгэрийг номхтгох, шүтээн босгох, эм найруулах, тооцоо хийх, мэргэ төлгө тавихад сайн. Цэрэгт мордох, онгоц, сал, модон тээрэм урлах, гүүр барих, хануур төөнүүр хийлгэх, газар малтах, оёж, хатах үйл, эсгэхэд муу.
-Мэнгэний өдрийн үр: Бурханд залбирах, хишиг даллага авах, угаал үйлдэх, бэрийн үйл, зөөвөр тавих, зөөж буух, хашаа байшин, байр солих, нүүдэлд сайн. Бузарыг дарж, дайсагнах үйлд муу.
-Суудалын өдрийн үр: Бурхан, лус тахих, зад барих, хариулга хийх, төмөр урлах үйлд сайн. Их гол гатлах, загас барих, тангараг үүсгэх, гуу, суваг татах, мал гаргах, ан гөрөө хийх, дайсан номхтгоход муу.
-Барилдлагын өдрийн үр: Андгай тангарагаас няцах, дайсныг номхруулах үйлд сайн.
-Зурхайч Д. Цогтбаатар. утас: 96616668.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ