
Өчигдөр /2026.05.16/
"Ховд марафон-2026” бүх нийтийн гүйлтийн тэмцээн
“Авто машингүй ГЭР БҮЛИЙН ӨДӨР”-ийг тэмдэглэн өнгөрүүллээ.

Олон улсын
“Гэр бүлийн өдөр”-ийг тохиолдуулан эрүүл амьдралын хэв маягийг сурталчлах, нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх зорилготой тус тэмцээнийг хамтран зохион байгуулж хүүхэд, гэр бүлд чиглэсэн олон арга хэмжээ, уралдаан тэмцээнийг амжилттай зохион байгуулав. Тухайлбал,
-"Миний гэр бүлийн өнгө" гэр бүлийн гишүүд өөрсдийн сэтгэл хөдлөлийг илэрхийлж, зөвлөгөө авах өртөө,
-“Хөтөч” гэр бүлийн гишүүдийн хоорондын итгэлцлийг шалгах итгэлцлийн өртөө,
-Хууль эрх зүйн мэдээлэл хүргэх өртөө гэсэн гурван төрлийн өртөө байгуулж иргэдэд үйлчилгээ үзүүллээ.

Мөн хүүхдийг болзошгүй хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хүчирхийлэлд өртсөн бол томчуудад хэлэх дадлыг бий болгох зорилготой
“Би хэлнэ, "Би асууна", Хайрын гар" дууг ЕБС-ийн сурагчид болон цэцэрлэгийн хүүхдүүд дуулж хүчирхийлэлгүй нийгэм бүтээхийг уриалав.

“Гэр бүлийн өдөр”-ийг тохиолдуудлан зохион байгуулсан тэмцээнд "Ховд марафон-2026” нийтийн гүйлтийн тэмцээнд Ховд, Увс, Говь-Алтай, Баян-Өлгий, Завхан, Төв, Өмнөговь аймаг болон Улаанбаатар хотын 600 гаруй тамирчин хурд хүч, тэсвэр хатуужлаа сорин өрсөлдөв.


