
2026 оны 05-р сарын 18-наас 05-р сарын 27-ныг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв:
Хур тунадас: 18,23-нд уулархаг нутгаар, 19,20-нд зарим газраар бороо, нойтон цас орно.
Салхи: 18,19,20,22-нд баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр, Алтайн салбар уулсаар секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Бусад хугацаанд нийт нутгаар секундэд 4-9 метр.
Агаарын температур: 19,20,23-нд нийт нутгаар сэрүүсч Уулархаг нутгаар шөнөдөө -2...-7 градус хүйтэн, өдөртөө +3...+8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -1 градус хүйтнээс +4 градус дулаан, өдөртөө +9...+14 градус дулаан, бусад хугацаанд дулаарч Уулархаг нутгаар шөнөдөө -1 градус хүйтнээс +4 градус дулаан, өдөртөө +13...+18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө +4...+9 градус, өдөртөө +19...+24 градус дулаан байна гэж Ховд ус цаг уур, орчны мэдээ мэдээлэл танилцууллаа.