Урлаг, Спорт

Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын дуучин Н.Төмөрсүхийн "Амь халуун уул" шинэ цомгийн баяр, тоглолт Ховд аймагт болно

Ховд нутгийн унаган хүү, Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын дуучин Н.Төмөрсүхийн "Амь халуун уул" шинэ цомгийн баяр, тоглолт 03-р сарын 6-ны 19:00, 21:00 цагуудаас аймгийн ХДТ-т болно. Тоглолтод урилгаар МУГЖ Ө.Уянга, дуучин Б.Баатархүү болон Ховд аймгийн ХДТеатрын уран бүтээлчид оролцоно.  ВИДЕО: 
2/26/2019

Жаргалант сумын ЗДТГ-аас “Охид, эмэгтэйчүүдийн нэгдсэн бүжиг” \плаш моб\-ийн уралдаан зарлалаа

Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын Тамгын газраас нийтийн биеийн тамир, спорт, олон нийтийн арга хэмжээг эрчимжүүлэх, бүжгийн спортоор дамжуулан охид бүсгүйчүүд, эмэгтэйчүүдэд бие бялдар, гоо зүйн боловсрол олгох, иргэд олон нийтийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, олон нийтийн үйл ажиллагаанд бүх насны эмэгтэйчүүдийн идэвх оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Охид, эмэгтэйчүүдийн нэгдсэн бүжиг” \плаш моб\-ийн уралдааныг 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр аймгийн Биеийн тамир спортын га
2/21/2019

Ховд аймгийн ИТХ-ын нэрэмжит Шагайн харвааг 3 дахь удаагаа зохион байгуулав

XVII жарны Тийн урвуулагч хэмээх Шороон гахай жилийн Үндэсний Шагайн харвааны "Ууган харваа” хоёрдугаар сарын 16-ны өдөр Ховд аймгийн Биеийн Тамир Спортын Газарт боллоо. Ардын уламжлалт тоглоом наадгайг түгээн дэлгэрүүлэх, сурталчлах, биет бус соёлын өвөө хадгалж үлдэх, залгамж халааг бэлдэх зорилготой уг шагайн харвааг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нэрэмжит болгон, Ховд аймаг дахь Шагайн Харвааны Салбар Холбооноос 3 дахь удаагаа зохион байгуулж байгаагаараа онцлогтой боллоо. Энэ удаагий
2/18/2019

Өвөл, хаврын улиралд хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглов

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн  хуралдаанд Өвөл, хаврын улиралд хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглох тухай тогтоолын төсөл оруулж, батлуулсан байна. Уг тогтоолоор жил бүрийн 11 дүгээр сарын 1-ний өдрөөс 5 дугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээ зохион байгуулахыг хоригложээ. Хэдийгээр хурдан морины уралдаан нь Монголын ард түмний төрт ёсны өв соёлын үнэт баяр цэнгээн боловч, сүүлийн үед уламжлалт хэв
2/2/2019

2019 оны өсвөрийн шатарчдын аймгийн аварга шалгаруулах тэмцээн болов

Ховд аймгийн БСУГ, БТСГ, Шатрын холбоо, Жаргалант сумын 12 жилийн Прогресс сургууль хамтран 2019 оны өсвөрийн шатарчдын аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг энэ оны 1-р сарын 31-ний өдөр амжилттай зохион байгууллаа. Тэмцээнд Жаргалант сумын 1, 2, 3, Цаст-Алтай, 6, 7, Прогресс, ХИС сургууль болон Ховд, Манхан, Булган, Үенч, Алтай, Буянт, Дарви, Мөст, сумдаас нийт 150 гаруй өсвөрийн шатарчид 7 насны ангилалд оюун ухаанаа сорин өрсөлдсөн юм.  Тэмцээний ерөнхий шүүгчээр Х.Мөнгөнлхагва, програм
2/1/2019

Сар шинийн баярт зориулсан хүчит бөхийн барилдаанд Үенч сумын харъяат, аймгийн заан Б.Уртнасан түрүүллээ

17-р жарны “Тийн Урвуулагч” хэмээх Шороон гахай жилийн сар шинийн баярын бөхийн барилдааныг Аймгийн ИТХ, Засаг даргын Тамгын газар, Биеийн тамир спортын газар, аймгийн Үндэсний бөхийн холбоотой хамтран зохион байгууллаа. Бөхийн барилдааны нээлтэд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Засаг даргын орлогч Т.Жаргалсайхан, Засаг даргын Тамгын газрын дарга Д.Энхболд нар оролцож, хурсан олонд сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ. Хүчит бөхийн барилдаанд Дөргөн сумын харъяат, Дөргөний УЦС-ын бөх, ай
1/29/2019

Дуут суманд энэ онд 350 хүний суудал бүхий “Соёлын төв” ашиглалтад орно

Сум орон нутгийн иргэд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, сумын хэмжээнд урлагийн тоглолт зохион байгуулах, залуучуудыг хөгжүүлэх тохиолог орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Дуут суманд улсын төсвийн 1 тэрбум 300 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 350 хүний суудал бүхий 2 давхар “Соёлын төв” бүтээн байгуулж байна. Одоогоор барилгын ажил 30-40 хувьтай явагдаж байгаа бөгөөд энэ онд багтаан ашиглалтад оруулна гэж сумын удирдлагууд хэллээ. Мөн сумын иргэд, залуучуудын хүсэлтээр тус соёлын төвд бө
1/25/2019

“Ховд-2019” насанд хүрэгчдийн аймгийн аварга шалгаруулах волейболын нээлттэй тэмцээний шилдгүүд тодорлоо

Монгол Улсын волейболын спортын мастер, биеийн тамир спортын тэргүүний ажилтан, ахмад тамирчин Ш.Дамдинсүрэнгийн нэрэмжит “Ховд-2019” насанд хүрэгчдийн аймгийн аварга шалгаруулах волейболын нээлттэй тэмцээнийг энэ сарын 18-20-ны өдрүүдэд Ховд аймагт амжилттай зохион байгуулж, шилдэг баг, тамирчдаа тодрууллаа.Тэмцээнд эрэгтэй 14, эмэгтэй 8 багийн 250 гаруй тамирчин оролцсон юм. Тэмцээний эрэгтэй төрөлд тэргүүн байранд Үенч сумын баг, дэд байранд Ховд ОУ-ын Нисэх буудал баг, гуравдугаар байранд Бу
1/21/2019

“Ховд-2019” насанд хүрэгчдийн волейболын аймгийн аварга шалгаруулах нээлттэй тэмцээнд 250 гаруй тамирчин оролцож байна

Монгол улсын волейболын спортын мастер, биеийн тамир спортын тэргүүний ажилтан, ахмад тамирчин Шаравын Дамдинсүрэнгийн нэрэмжит “Ховд-2019” насанд хүрэгчдийн волейболын аймгийн аварга шалгаруулах нээлттэй тэмцээн Спортын төв ордонд өнөөдөр эхэллээ.Тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Их хурлын гишүүн, Ховд аймгийн Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөлийн дарга С.Бямбацогт, аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн, Биеийн тамир, спортын газрын дарга Г.Цэдэнбал, Монгол улсын воле
1/18/2019

Аймгийн идэрчүүдийн аварга шалгаруулах волейболын тэмцээнд 33 багийн 400 гаруй тамирчид өрсөлдөж шилдгүүдээ шалгарууллаа

Ховд аймгийн Волейболын холбооноос 2019 оны анхны тэмцээнээ аймгийн идэрчүүдийн аварга шалгаруулах волейболын тэмцээнээр эхэлсэн юм. Энэ сарын 12-14-ний өдрүүдэд аймгийн спортын төв ордонд зохион байгуулагдсан идэрчүүдийн аварга шалгаруулах тэмцээнд эрэгтэй, эмэгтэй төрлөөр 33 баг авхаалж самбаагаа сорин өрсөлдөж, шилдгүүдээ шалгарууллаа.ВИДЕО:
1/16/2019
Ховдын мэдээ