Волейболын спортыг хөгжүүлэх, сурталчлан таниулах, туршлага солилцох, улмаар бүс, улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох аймгийн шигшээ багийн тамирчдыг сонгож авах зорилгоор Ховд аймгийн Биеийн тамир, спортын газар, Ховд аймгийн Волейболын холбоо хамтран зохион байгуулсан
"Идэрчүүдийн Волейболын аймгийн аварга шалгаруулах тэмцээн"-д 17 сумын ЕБС, волейболын 7 клубийн эрэгтэй 24 эмэгтэй 27 нийт 51 багийн 500 гаруй тамирчин оролцлоо.
Тэмцээний дүнгээр
Эрэгтэй:
1-р байр Медальд хүрэх зам клуб
2-р байр Алтай сум
3-р байр Үенч сум
Эмэгтэй:
1-р байр Ойрдын шонхор баг
2-р байр Прогресс сургууль Залгамж баг
3-р байр Цэцэг сумын идэрчүүдийн баг тус тус шалгарлаа.
Мөн аймгийн шигшээд тоглох эрэгтэй 12, эмэгтэй 12 нийт 24 тамирчин сонгож авлаа.