Волейболын спортыг хөгжүүлэх, сурталчлан таниулах, туршлага солилцох, улмаар бүс, улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох аймгийн шигшээ багийн тамирчдыг сонгож авах зорилгоор Ховд аймгийн Биеийн тамир, спортын газар, Ховд аймгийн Волейболын холбоо хамтран уг тэмцээнийг зохион байгуулж байна.
Тэмцээний нээлт өчигдөр /2023.01.04/ боллоо.
Нээлтэд аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга, Ховд аймгийн волейболын холбооны дэд тэргүүн Б.Сандагсүрэн, Аймгийн БТСГ, Ховд аймгийн волейболын холбооны удирдлагууд оролцож, баг тамирчдад мэндчилгээ дэвшүүлж, амжилт хүслээ.
Идэрчүүдийн Волейболын аймгийн аварга шалгаруулах тэмцээнд 17 сумын ЕБС, волейболын 7 клубийн эрэгтэй 24 эмэгтэй 27 нийт 51 багийн 500 гаруй тамирчин оролцож байна.