Урлаг, Спорт

Ж.Ганчимэгийн "УУЛЗАХЫН ЕРӨӨЛ" уран бүтээлийн тоглолт Ховд аймагт болно

"Нутаг амьтай аав", "Салж эгээрэх хорвоо" зэрэг олон сайхан дуугаараа үзэгчдийн танил болсон Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, Дархан хотын "Залуучууд" театрын гоцлол дуучин  Ж.Ганчимэг "УУЛЗАХЫН ЕРӨӨЛ" уран бүтээлийн тоглолтоо Ховд аймагт зохион байгуулах гэж байна. Тоглолт 2018 оны 03-р сарын 07 ны 19:00, 21:00 цагуудаас аймгийн ХДТ-т болно.ВИДЕО:
3/2/2018

Эх орончдын өдөр, Монголын улс төрийн ууган нам болох МАН-ын 97 жилийн ойн баярын хүчит бөхийн барилдаанд аймгийн харцага Э.Эрдэнэбаяр түрүүлжээ

Эх орончдын өдөр, МАН үүсэн байгуулагдсаны 97 жилийн ойн баярт зориулан зохион байгуулсан аймаг, сумын цолтой хүчит 64 бөхийн барилдаан аймгийн Спортын төв ордонд болов. Эх орончдын өдөр, Монголын улс төрийн ууган нам болох МАН-ын 97 жилийн ойн баярын хүчит бөхийн барилдаанд аймгийн харцага Э.Эрдэнэбаяр түрүүлж, Чандмань сумын харъяат, сумын заан У.Батцоож үзүүрлэн, аймгийн начин Ш.Баяржаргал, аймгийн заан Г.Ариунболд нар шөвгөрчээ. Шагналыг аймгийн ИТХ-ын дарга, аймгийн МАН-ын хорооны дэд
3/2/2018

Морин хуур наадмын эзэд “Ховдынхон”

“Морин хуур” 31 дэх удаагийн наадамд Ховд аймгийн уран бүтээлчид өнгөлж оролцлоо. Энэ жил Базарсадын Хүрэлбаатар хөгжмийн зохиолч З.Амагланбаатарын шүлэг “Баатар хайрхан” уран бүтээлээр мэргэжлийн дууны гран при хүртсэн бол түүний зохиолын дууны төрөлд сойсон Б.Галсандовдонгийн шүлэг “Аав тандаа” хэмээх уран бүтээл 4 дүгээр байр эзэлсэн юм. Энэ жил “Морин хуур” наадмын гран при шагналтныг тодруулахдаа хөгжмийн зохиолчын бүтээлүүдийн нийлбэр оноогоор тодруулжээ. Монголын хөгжмийн зохиолчдын холбо
2/23/2018

Ховд аймгийн ХДТ-ын уран бүтээлчид Эх орончдын баярт зориулан “Мөнхийн гавьяа” түүхэн драмын жүжгийг тайзнаа амилуулна

Ховд аймгийн ХДТ-ын уран бүтээлчид ирэх 2019 онд тохиох Халх голын ялалтын 80 жилийн ойг угтаж, түүхэн уран бүтээлийнхээ урын сангаа баяжуулах, ирээдүй болсон хүүхэд багачууд болон бүх насны үзэгчиддээ түүхэн үнэнийг таниулж, эх оронч үзэл хандлагыг төлөвшүүлэх зорилгоор Цэцэг сумын уугуул БНМАУ-ын Гарамгай баатар Лодонгийн Дандарын амьдрал, үйлсээс сэдэвлэсэн зохиолч Ц.Энхбатын зохиол “Мөнхийн гавьяа” түүхэн драмын жүжгийг 2018 оны 3-р сарын 1 буюу Эх орончдын баярт зориулан үзэгч олондоо хүргэ
2/23/2018

"Морин хуур-2017" ХХХI наадмын тэргүүн дээд Гран При шагнал "Мөнгөн морин хуур" цомын хүндэтгэлийн арга хэмжээ энэ сарын 24 нд болно

Үндэсний хөг эгшиг, өв соёлоо дээдлэх, Монгол дууны урын санг баяжуулах, төрөл хэлбэр, агуулгыг өргөжүүлэх содон бүтээлээр баяжуулах зорилготой “Морин хуур” наадмыг энэ жил агуулга цар хүрээг нь өргөжүүлэн мэргэжлийн дуу, нийтийн дуу, эстрадын дуу гэсэн гурван номинациар шилдгүүдийг шалгаруулсан байна. "Жинжиймаа", "Эгиймаа", "Оюумаа", "Хоожаамаа", "Янжинлхам"  "Хөөрхөн", "Явлаа гэж чанга битгий хэлээрэй", "Дуу болгон ардынх болдоггүй" зэрэг олон сайхан дуугаараа үзэгчдийн танил болсон Ховд
2/21/2018

Монголын үндэсний бөхийн холбооноос тодруулсан “Алтан унжлагат “ хэмээх гал тахиа жилийн шилдэг найман бөхийг Ховд аймгийн Зэрэг сумын уугуул, Улсын харцага Б.Бат-Өлзий тэргүүлжээ.

Монгол түмний уламжлалт Цагаан сарын баяр болоход цөөхөн хоног үлдээд байна. Монголын үндэсний бөхийн холбооноос  “Алтан унжлагат “ хэмээх гал тахиа жилийн шилдэг найман бөхийг тодруулсан байна. Ховд аймгийн Зэрэг сумын уугуул, Улсын харцага Б.Бат-Өлзий тэргүүлжээ. 2. Улсын харцага О.Хангай 3. Улсын гарьд Ө.Бат-Орших4. Улсын заан Н.Жаргалбаяр5. Улсын арслан Н.Батсуурь6. Улсын заан Б.Пүрэвсайхан7. Улсын харцага Т.Баасанхүү8. Улсын харцага М.БадарчДээрх бөхчүүдийн чансааг тахиа жили
2/9/2018

Ховд аймгийн 2018 оны Ширээний теннисний аваргууд тодорлоо

Ховд аймгийн БТСГ, аймгийн Ширээний теннисний холбоо хамтран 2-р сарын 3-4-ний өдрүүдэд Ховд аймгийн 2018 оны ширээний теннисний аварга шалгаруулах тэмцээнийг Ховд хотноо зохион байгууллаа.  Тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн, аймгийн ширээний теннисний холбооны тэргүүн, спортын мастер Т.Энхжаргал, аймгийн ИТХ-ын төлөөлөгч тэргүүлэгч Т.Жаргалсайхан, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Х.Болдбаатар нар болон бусад байгууллага хамт олны төлөөллүүд, тэмцэ
2/7/2018

Жаргалантын хүүхдүүд” урлагийн наадам болов

Ховд аймгийн хүүхдийн ордон ашиглалтанд орсны 10 жилийн ойд зориулсан “Жаргалантын хүүхдүүд” урлагийн наадмыг 2018 оны 1 дүгээр сарын 27,28-нд амжилттай зохион явууллаа. Тус уралдаан Төгөлдөр хуур, Ятга, Шанз, Гоцлол дуу, Хамтлаг дуу гэсэн 5 төрлөөр 3 насны ангиллаар зохиогдсон бөгөөд энэ удаад цаг агаарын хүндрэлтэй байгаатай холбоотойгоор хөдөө орон нутгаас хүүхэд тээвэрлэх нь эрсдэлтэй байсан учраас зөвхөн төвийн сургуулиудын авьяаслаг хүүхэд багачуудыг оролцуулсан байна. “Жаргалантын хүүхдүү
1/30/2018

УЛСЫН ХАРЦАГА Б.БАТ-ӨЛЗИЙ: Үнэнийг хэлэхэд багшийгаа давна, хаяна гэж бодож байгаагүй ээ...

Бөх сонины 2017 оны отгон дугаарын зочноор Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, Алдар спорт хороо, Монтел констракшны бөх, улсын харцага Баярхүүгийн Бат-Өлзий уригдаж ярилцсан юм…-Сумын цолтнуудын барилдаан тогтмол ирж үзэх юм аа?-Би бөхийн өргөөнд болсон ямар ч барилдааныг алгасахгүй үзэх дуртай. Тэрдундаа сумын заануудын барилдаан гоё ш дээ. Үзүүштэй. Аймгийн арслан байхдаа ч байнга ирж үздэг байсан. Манай улсын цолтнууд сумын заануудын барилдаан үзэж харагддаггүй. Ер нь үзэж баймаар санагддаг. Ө
1/3/2018

Эгшиглэнт эхийн хишигт найрагчаар Ховд аймгийн Дуут сумын уугуул яруу найрагч М.Отгонбаяр тодорчээ

Монголын зохиолчдын эвлэлээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Болор цом” наадам өнөөдөр Алтай хотноо зохион байгуулагдлаа. Ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдорж тэргүүтэй зохиолчдын санаачилгаар анх 1983 оны 12 дугаар сард “Болор цом” яруу найргийн наадмыг зохион байгуулж эхэлсэн түүхтэй бөгөөд тэр цагаас хойш 35 дахь жилдээ зохион байгуулагдаж өндөрлөв. “Болор цом” яруу найргийн наадмыг орон нутгийн уншигчдад ойртуулахаар 2007 оноос аймгуудад зохион байгуулах болсон ба Засгийн г
12/15/2017
Ховдын мэдээ