Энэ сарын 25-28-ны өдрүүдэд Ховд аймагт зохион байгуулагдаж буй
“Цайны зам" өв соёлын III наадмын хүрээнд
"Монгол туургатны тууль, цуурын Улсын уралдаан"-ыг аймгийн Хөгжимт драмын театрт зохион байгууллаа.
Монгол тууль, цуур хөгжмийн уламжлалт урлаг нь 2009 онд Юнескогийн яаралтай хамгаалах шаардлагатай соёлын өвд бүртгэгдсэн байна. Тиймээс эдгээр соёлын биет бус өвийг залуу хойч үеийнхэнд таниулах, өвлүүлэн үлдээх, өв тээгчдийг алдаршуулах зорилгоор тус наадмыг 2015 онд анх зохион байгуулж байсан бол энэ онд гурав дахь удаагаа зохион байгуулж байгаа юм.
Нийт 10 гаруй туульч, цуурчид оролцож, уламжлалт аялгуунуудыг эгшиглүүлж, ур чадвараа сорин өрсөлдөв.
Улсын хэмжээнд монгол туулийг өвлөн уламжилсан, монгол туулийн нэр төрийг хадгалсан 50 орчим туульч байдгийн 50 гаруй хувийг нь Ховд аймгаас гаралтай алтайн урианхайн туульчид эзэлдэг байна.