Эрүүл мэндийн яамнаас өнгөрөгч 2022 оныг
“Эмнэлгийн тусламжийн чанар аюулгүй байдлыг сайжруулах жил” болгон зарласан байдаг. Тус онд Ховд аймгийн эрүүл мэндийн газар нь харьяа эрүүл мэндийн байгууллагын 102 салбар нэгжтэйгээр үйл ажиллагаа явуулж, аймгийнхаа 90 мянга гаруй хүн амд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэн ажиллажээ. Тухайлбал 2022 оны эхний 10 сарын байдлаар авч үзвэл давхардсан тоогоор урьдчилан сэргийлэх үзлэгт 100 мянга гаруй, амбулаторийн үзлэгт 265 мянга гаруй иргэн, эмнэлэгт 28 мянга гаруй иргэн хэвтэж, түргэн тусламжийн дуудлагаар 12 мянга гаруй иргэнд, алсын дуудлагаар 3000 гаруй иргэнд, давхардсан тоогоор нийт 466 мянга гаруй иргэнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлжээ. Өнгөрөгч 2022 онд хийж гүйцэтгэсэн онцлог ажлууд болон харьяа эрүүл мэндийн байгууллагуудын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарт гарсан ахиц, дэвшил, алдаа дутагдлыг салбарын хүрээнд ярилцаж, харилцан туршлага солилцох, тулгамдаж буй асуудлуудаа шийдвэрлэх, цаашдын ажлын чиглэлээ тодорхойлох зорилгоор аймгийн Эрүүл мэндийн газраас эрүүл мэндийн байгууллагуудын 2022 оны үйл ажиллагааны жилийн эцсийн тайлангийн хурлыг өнөөдөр /2022.01.12/ зохион байгууллаа.
Энэ үеэр эрүүл мэндийн байгууллагуудын 2022 оны ололтой тал, эрүүл мэндийн үзүүлэлтүүд, эрт илрүүлэг үзлэгийн байдал, гүйцэтгэлийн санхүүжилтийн төсөв, шинээр санаачилж хийсэн ажил, тэргүүн туршлага, цаашид анхаарах асуудал зэрэг сэдвийн хүрээнд ярилцаж, туршлага солилцов.
Тайлангийн хуралд төр хувийн хэвшлийн эмнэлэг, сум, өрхийн эрүүл мэндийн төв, эм хангах нийлүүлэх байгууллага, эрүүл мэндийн даатгалын хэлтэс, ЗӨСТ зэрэг байгууллагуудын төлөөлөл 80 орчим хүн орлолцоо.
ВИДЕО: