Ховд аймаг 2023 оны эхний өдөр "ХОЁР ИХЭР ХҮҮ"-ээр бүл нэмлээ



Ховд аймаг дахь Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Эх барих, эмэгтэйчүүдийн клиникийн хамт олон 2023 оны анхны шинэ иргэдээ өлгийдөн авсан байна.

Тодруулбал, Эрдэнэбүрэн сумын харьяат 27 настай ээж 4 дэх жирэмслэлтийн 3 дахь төрөлтөөрөө ихэр хүү төрүүлжээ.

Ихрүүд энэ өглөөний 09:20-09:30 минутын хугацаанд мэндэлсэн ба эхнийх 2.490гр, хоёр дахь нь 2.350гр жинтэй. Эх сурвалжийн мэдээлснээр эх, үрсийн бие сайн байна. 



Төрөлтийг жижүүр эмч, эх барих эмэгтэйчүүдийн эмч Ц.Цэнгэл, Х.Цэцэгсүрэн, нярайн эмч Г.Насанбат, Н.Дэлгэрцэцэг
эх баригч Д.Наранхүү, нярайн сувилагч Ц.Чулуунсүрэн, Г.Мөнхтуяа, Б.Сувданчимэг, Т.Нарантуяа, Ж.Ганзаяа, Т.Нямсүрэн, Д.Оюунэрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй баг удирдсан байна.

Дашрамд мэдээлэхэд 2022 оны сүүлийн өдөр буюу 12 дугаар сарын 31-ний 12:55 цагт нэг охин мэндэлжээ.






Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ