“Хүүхдийн клиник”-ийн дэргэд ”ХҮҮХДИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ТӨВ” байгуулав



Албаны эх сурвалжийн өгсөн мэдээллээр Ховд аймагт хөгжлийн бэрхшээлтэй 600 гаруй хүүхэд бий. Үүний 470 орчимд нь нөхөн сэргээх, хөдөлгөөн заслын эмчилгээ нэн шаардлагатай. Эрэлт хэрэгцээ их байгаа учраас Ховд аймаг дахь Бүсийн оношилгоо эмчилгээний төв Норвегийн тусламжийн байгууллагаас хэрэгжүүлдэг “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн хөгжил” төслийн дэмжлэгтэйгээр “Хүүхдийн хөгжлийг дэмжих төв” байгуулжээ. Өнгөрсөн оны 11 дүгээр сараас хойш хоёр сар гаруйн хугацаанд тус төвөөр 70 гаруй хүүхэд үйлчлүүлжээ.



Хүүхдийн клиникийн дэргэд үйл ажиллагаа явуулдаг тус төвийг нийт 117 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар тохижуулсан байна. Нийтдээ 41 нэр төрлийн төхөөрөмж суурилуулснаас 13 нь оношилгооны бусад нь нөхөн сэргээх зориулалттай. Энд хүүхдийн хөгжлийг дэмжих хөдөлгөөн заслын болон нөхөн сэргээх эмчилгээ сувилгаа хийхээс гадна оношлох, эрт илрүүлэх үйлчилгээ үзүүлэхээр бэлтгэл хангажээ. 



Дутагдалтай байгаа эмч мэргэжилтнүүдийг сургаж үйл ажиллагааг нь өргөжүүлэхээр төлөвлөж байна гэж Ховд аймаг дахь Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн захирал П.Гэрэлсүрэн ярилаа.

ВИДЕО:



Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ