Хөдөөгийн багийн эмч нарыг унаажууллаа



Эрүүл мэндийн салбарын анхан шатны нэгжид ажиллаж, малчид, алслагдсан багийн иргэдэд эмнэлгийн яаралтай тусламж, үйлчилгээг цаг алдалгүй хүргэдэг багийн эмч нарын өмнө тулгарч буй бэрхшээл олон. Ялангуяа хөдөөгийн иргэдэд дуудлагаар явуулын үйлчилгээ үзүүлэхэд нэг талдаа 100-300 км, отор нүүдэл хийсэн үед үүнээс ч хол замыг туулан малчин өрх, жирэмсэн эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд гээд багийн иргэддээ эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг цаг тухай бүрт нь үзүүлэхэд унааны асуудал хамгийн чухал байдаг байна. Унаатай байлаа ч бартаат замыг туулах явцад унаа тeхникийн эвдрэл гэмтэл үүсэх нь олонтоо. Иймээс тодорхой хугацаанд унаагаа шинэчлэх шаардлага тэдэнд тулгардаг. Тэгвэл тулгамдаж буй энэ асуудлыг шийдвэрлэх үүднээс малчид болон орон нутгийн хөгжлийг дэмжих "Шинэ хөдөө" төсөл болон улсын төсвийн 152 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хөдөөгийн 42 багийн эмчид мотоцикл олгож, унаажууллаа. Багийн эмч нар унаатай болсноор багийнхаа иргэн бүрд хүрч ажиллах боломж нэмэгдэж байгаа юм.   



Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг тасалдуулахгүй, иргэн бүрд хүрч ажиллах нөхцөл боломжийг сайжруулах үүднээс 2-4 жил тутамд багийн эмч нарын унааг шинэчилдэг байна. Өнгөрсөн жилүүдэд хөдөөгийн 48 багийн эмч нарыг бүрэн унаажуулжээ. 

ВИДЕО:




Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ