Эм эмнэлгийн хэрэгслийн чанар, аюулгүй байдалд хийх хяналт, шалгалтын чанарыг нэмэгдүүлэх, орон нутаг дахь эм , эмнэлгийн хэрэгслийг худалдах, ханган нийлүүлэх үйл ажиллагаанд тусгай зөвшөөрөл олгож буй тусгай зөвшөөрлийн комиссын үйл ажиллагааны зохицуулалтыг сайжруулах зорилгоор Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын дарга Д.Нарантуяагаар ахлуулсан 6 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Ховд аймагт ажиллаж байна.
Ажиллах хугацаандаа эм хангамжийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцан зөвлөн тусалж, эм зүйч, эм найруулагч, тусгай зөвшөөрлийн комиссын гишүүдийн оролцуулан
“Орон нутаг дахь эм, эмнэлгийн хэрэгслийн зохицуулалт, тусгай зөвшөөрлийн чиглэл” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.
Энэхүү сургалтыг зохион байгуулснаар эм зүйч, эм найруулагч, тусгай зөвшөөрлийн комиссын гишүүдийн мэргэжлийн ур чадвар, мэдлэг дээшлэх, эм эмнэлгийн хэрэгслийн чанар аюулгүй байдлын зохицуулалт сайжрах юм. Мөн орон нутаг дахь эм ханган нийлүүлэх байгууллагын тоо нэмэгдэж, иргэн бүрийг чанарын баталгаатай, аюулгүй, эмчилгээний үр дүнтэй эм, эмнэлгийн хэрэгслээр хүртээмжтэй хангах боломж бүрдэнэ гэж үзэж байна.
ВИДЕО: