Ховд аймаг дахь Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн компьютер томографын аппарат нь ачаалалттай ажиллаж элэгдэлд орсноос оношилгоо шинжилгээ хийх боломжгүй болоод байсан. Тэгвэл тул аппаратыг засварлаж ашиглалтад оруулах, оношилгоог хэвийн явуулж иргэдэд үйлчлэх боломжийг хангах үүднээс орон нутгийн төсвөөс 350.0 сая төгрөгийг шийдвэрлэсэн. Үүний дагуу холбогдох мэргэжилтнүүд гурван хоногийн хугацаанд засварлаж өнөөдрөөс /2023 оны 09 дүгээр сарын 25/ хэвийн ажиллаж эхэллээ. Огноо: 9/25/2023 Төрөл: Эрүүл мэнд Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 1827 Мэдээ таалагдсан: