Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас 2004 оноос эхлэн жил бүрийн 06 сарын 14-ний өдрийг “Цусны донорын Дэлхийн өдөр” болгон тэмдэглэж ирсэн уламжлалтай. Энэ жилийн хувьд “Тогтмол хугацаанд цус, сийвэнгээ өгч, амьдрал бэлэглэе” уриатайгаар тэмдэглэж байна.
Бусдын амь насыг аврахын төлөө цусаа бэлэглэдэг ачтан доноруудын ариун үйлсийг сурталчлах, тэдэнд талархал илэрхийлэх, олон нийтэд алдаршуулах, сайн дурын авлагагүй цусны донорын эгнээг өргөжүүлэх зорилготой энэ өдрийг манай улс 20 дахь жилдээ тэмдэглэж байгаа юм. Мөн Монгол улсад цусны алба үүссэний 60 жилийн ой энэ жил давхцан тохиож байгаагаараа онцлогтой.
Өнөөдөр /2023.06.14/ аймгийн Засаг дарга Э.Болормаа “Цусны донорын Дэлхийн өдөр”-ийн арга хэмжээнд оролцлоо. Тэрбээр,
Хариу нэхдэггүй ачтан
Хүмүүнлэг үйлсийн эзэд болсон хүндэт донорууд, эрүүл мэндийн салбарын эмч мэргэжилтнүүдэд мэндчилгээ дэвшүүлж талархал илэрхийлэв.
Таны нэг удаа өгсөн цус гурван хүнд амьдрал бэлэглэдэг. Тиймээс цусны донорын эгнээг өргөжүүлэх, цохилох зүрх бүхнийг аврах хүмүүнлэг ариун үйлсэд нэгдэхийг уриаллаа.
Үүнээс гадна бусдын амь насыг аврахын төлөө сайн дураараа, тогтмол хугацаанд цусаа бэлэглэж байгаа доноруудад шагнал гардуулж баяр хүргэв.
Цусны салбар төвөөс өгсөн мэдээллээр эрдэнэт хүний амь насыг авран хамгаалах үйлсийн төлөө 1500 донор бүртгэлтэй байгаа. Үүний 100-150 нь тогтмол хугацаанд цус, сийвэнгээ өгдөг байна.
Аймгийн хэмжээнд
“ХҮНДЭТ ДОНОР”-ын тоо 51 байсан бол өнөөдөр зургаагаар нэмэгдэж 57 боллоо. Харин
“ХҮРЭЛ ДОНОР” хоёроор нэмэгдэж аймгийн хэмжээнд гурав болж байна.
Аймгийн УЦУОШТ-ийн инженер Ж.Ганбаяр 70 удаагийн өгөлтөөр 20.1 литр, БОЭТ-ийн сувилагч Д.Ууганцэцэг 70 удаагийн өгөлтөөр 19.2 литр цус бэлэглэж
“ХҮРЭЛ ДОНОР” боллоо.