Баруун бүсийн аймгуудын мэдрэлийн эмч, мэргэжилтнүүдийн анхдугаар зөвлөгөөн эхэллээ

2 хүн, бумба ба бичвэр нарын зураг байж магад

Судалгаагаар жил бүр дэлхийн хэмжээнд 15 сая хүн тархины цус харвалтаар өвчилж байгаагаас 5 сая нь нас барж, үлдсэн 10 сая нь тахир дутуу болж хөдөлмөрийн чадвараа алдаж байна гэсэн тоо баримт бий. 

Хүн амын өвчлөлийн тэргүүлэх таван шалтгааны тавдугаарт Мэдрэлийн тогтолцооны өвчин орж, нас баралтаараа 40-49 насны эрэгтэйчүүдэд цус харвалт 3 дахин өндөр байгаа юм. 

3 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Баруун бүсийн аймгуудад жилд дунджаар тархины харвалтын 100 гаруй тохиолдлыг эмчилж байгаа нь энэ бүс нутагт харвалт их буйг харуулж байна. Тиймээс Ховд аймгийн Эрүүл мэндийн газар, Ховд аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, БОЭТ-ийн Мэдрэлийн тасгаас Улсын гуравдугаар төв эмнэлгийн эмч нарын баг, “Монголын мэдрэлийн эмч нарын нийгэмлэг”-тэй хамтран “Тархины харвалтын үеийн оношилгоо, эмчилгээний орчин үеийн чиг хандлага” баруун бүсийн мэдрэлийн эмч, мэргэжилтний анхдугаар зөвлөгөөн зохион байгуулж байна.

1 хүн нарын зураг байж магад

Аймгийн Засаг даргын ивээл дор зохион байгуулж буй зөвлөгөөнд баруун бүсийн аймгуудын мэдрэлийн эмч, мэргэжилтнүүд болон Ховд аймгийн анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудын өрх сумын эмч нар оролцож байна.

2 хүн ба хичээл хийж буй хүмүүс нарын зураг байж магад

Энэ сарын 8-9-ний өдрүүдэд болох энэхүү зөвлөгөөний үр дүнд: 

Харилцан туршлага солилцож, цаашдын чиг хандлагад нийцсэн тусламж үйлчилгээг үзүүлэх боломжийг нээгдэнэ. 
Цаашлаад бүсийн хэмжээнд харвалтын тусламж үйлчилгээ сайжирч, эмчилгээний нэр төрөл, нэмэгдэн тархины харвалтын шалтгаант өвчлөл, нас баралт, хөдөлмөрийн чадвар алдалтыг бууруулсан, ард иргэдийн амьдралын чанарыг сайжруулсан зэрэг бодит үр дүн гарна гэж үзэж байна.

8 хүн ба хичээл хийж буй хүмүүс нарын зураг байж магад

Зөвлөгөөний нээлтэд аймгийн Засаг дарга, Баруун бүсийн зөвлөлийн дарга Э.Болормаа оролцож амжилт хүсэж үг хэллээ.

1 хүн нарын зураг байж магад

Тэрбээр,

Мэдрэлийн эмч, мэргэжилтний анхдугаар зөвлөгөөнийг бүсийн хэмжээнд үйл ажиллагаа явуулах статустай, судсан дотуурх оношилгоо хийх ажилбар, технологийг нутагшуулсан, зүрхний шигдээсийн бүлэн уусгах эмчилгээ хийж туршсан, мэдрэлийн мэс заслын хөгжлөөрөө бүсийн болон орон нутгийн хэмжээнд тэргүүлж яваа манай Ховд аймагт хийхээр төлөвлөн, зохион байгуулж байгаад баяртай байгааг онцлов. Мөн зөвлөгөөнөөс гарсан зөвлөмж, зорилтыг хэрэгжүүлэхэд хамтран ажиллахаа илэрхийллээ.

6 хүн нарын зураг байж магад

3 хүн, бие хамгаалах урлаг үзүүлж буй хүмүүс, хийл ба бичвэр нарын зураг байж магад

4 хүн нарын зураг байж магад
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ