БОЭТ-ийн эмч, мэргэжилтнүүд ажиллангаа суралцаж боловсролын болон ШУ-ны зэргээ ахиулж байна



Ховд аймаг дахь Бүсийн оношилгоо эмчилгээний төвөөс эмч, мэргэжилтнүүдийн эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг хөгжүүлэх, судалгааны ажлыг бие даан болон хамтран гүйцэтгэх, мэдлэг, чадвар эзэмшсэн, мэргэшсэн мэргэжилтэн бэлтгэх зорилгоор “АЧ” анагаах Ухааны Их сургуультай хамтран ажиллаж байна.

Хамтын ажиллагааны хүрээнд 2022 оны 09 дүгээр сараас эхлэн "АЧ" анагаах ухааны их сургуулийн багш нар орон нутагт ирж магистрын сургалт зохион байгууллаа.

Уг сургалтад Бүсийн Оношилгоо эмчилгээний төвөөс 50, хувийн болон өрхийн эрүүл мэндийн төв, зарим сургууль цэцэрлэгээс зургаа нийт 56 эмч мэргэжилтэн элсжээ. Тэд сургалтын төлбөрөө өөрсдөө хариуцсан ба 10 нь ШУ-ны магистраар суралцаж байна. Харин боловсролын магистрт суралцсан 46 эмч, мэргэжилтэн өнөөдөр /2023.06.11/ дипломоо гардан авлаа.



Төгсөгчдийн дипломыг:

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт академич, Ардын эмч, төрийн соёрхолт, Анагаахын Шинжлэх Ухааны доктор профессор Н.Баасанжав, Бүсийн Оношилгоо Эмчилгээний төвийн захирал Т.Баяртогтох, Анагаах ухааны сургууль, “АЧ” Интернэшнл эмнэлгийн захирал Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор Б.Батболд, Эх барих, эмэгтэйчүүдийн клиникийн их эмч П.Гэрэлсүрэн нар гардуулан өглөө.  

ШУ-ны магистраар суралцаж буй эмч, мэргэжилтнүүд 2024 оны хавар төгсөнө гэж Бүсийн оношилгоо эмчилгээний төвөөс мэдээллээ.


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ