ХОВД АЙМАГ: Эрт илрүүлэг үзлэг, шинжилгээ, оношилгоонд иргэдийн 51.2 хувь нь хамрагдаад байна



Хүн амыг нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг, шинжилгээ, оношилгооны ажил Ховд аймагт хэвийн үргэлжилж байна.

Энэ сарын 9-ний өдрийн байдлаар аймгийн хэмжээнд 46379 иргэн үзлэг, оношилгоонд хамрагджээ. Энэ нь хамрагдвал зохих хүн амын 51.2 хувийг эзэлж байна.

Одоогоор үзлэг, оношилгоонд хамрагдсан иргэдийн 58.3 хувь нь 17 хүртэлх насны хүүхэд бол 41.7 хувь нь 18-аас дээш насныхан юм. Мөн үзлэгт хамрагдсан иргэдийн 25141 буюу 54.1 хувь нь эмэгтэй, 21238 буюу 45.9 хувь нь эрэгтэйчүүд бөгөөд тэдний 60.4 хувь нь аймгийн төвд, 39.6 хувь нь хөдөөгийн сумдад амьдарч байна. 

Ташрамд, урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг, оношилгоог эрчимжүүлэх зорилго бүхий нүүдлийн эмнэлэг буюу Улсын гуравдугаар эмнэлгийн эмч нарын баг Ховд аймагт ирж, дөрөвдүгээр сарын 22-ны өдрөөс тавдугаар сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд сумдад тусгай хуваарийн дагуу ажиллахаар төлөвлөжээ.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ