Ховд аймагт 65 ба түүнээс дээш настай ахмадуудыг
“Ковид-19” цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх вакцины эхний тунд хамруулах ажил өнөөдөр /2021.05.01/ эхэлж байна. Зорилтод насны ахмадууд харьяа Өрхийн Эрүүл мэндийн төвөөрөө дамжуулан дараах хуваарийн дагуу вакцинжуулалтад хамрагдах юм. Тухайлбал,
-Рашаант Өрхийн ЭМТ-д харьяалалтай ахмадууд 2-р сургууль,
-Жаргалан Өрхийн ЭМТ-д харьяалатай ахмадууд 1-р сургууль,
-Баатархайрхан Өрхийн ЭМТ-д харьяалалтай ахмадууд 7-р сургууль,
-Бугат Өрхийн ЭМТ-д харьяалалтай ахмадууд 6-р сургууль,
-Буянт Өрхийн ЭМТ-д харьяалалтай ахмадууд Прогресс сургууль дээр очиж тус тус дархлаажуулалтад хамрагдана.
ХОВД АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР