Засгийн газар, Улсын Онцгой комисс, салбарын яамны шийдвэрээр 02 дугаар сарын 23-аас
“Ковид-19”-ийн эсрэг вакцинжуулалтын ажил Нийслэл Улаанбаатар хотоос эхэлсэн. Тэгвэл энэ сараас эхлэн орон нутгийн иргэдийг вакцинжуулах ажил эхэлж байна. Үүнтэй холбогдуулан Ховд аймаг эхний ээлжинд 5463 хүн тун вакцин татан авах ажлыг 04 дүгээр сарын 04-07-ны хооронд зохион байгуулахаар аймгийн Эрүүл мэндийн газрын Нийгмийн Эрүүл мэндийн хэлтсийн дарга Б.Одхүүгээр ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр замд гарлаа.
Эхний татан авалтаар халдварын эрсдэлд хамгийн ойрхон ажиллаж байгаа Эрүүл мэндийн байгууллага, Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналт гэсэн зорилтот байгууллагын алба хаагчдыг дархлаажуулалтад хамруулна.
Вакцин татан авах ажлыг хуваарийн дагуу үргэлжлүүлэн зохион байгуулж дархлаажуулалтыг үе шаттай хийхээр төлөвлөж байна.