Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Вируслогийн салбар лаборатори 2021 оны 04 дүгээр сарын 06-ны 08:00 цагаас 04 дүгээр сарын 07-ны 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт
875 сорьцод PCR шинжилгээ хийжээ. Халдварын тохиолдол 6-аар нэмэгдэж 91 болсон байна.
Тодруулбал, Халдвартын тасгийн Тусгаарлах эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн 1 дүгээр хавьтлын буюу ажиглалтад авсан иргэдээс илэрсэн байна. Шинээр ямар нэгэн голомт гараагүй гэж албаны эх сурвалж мэдээллээ.
БОЭТ-өөс өгсөн мэдээллээр Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг-1”, “Тусгаарлах эмнэлэг-2”-т нийт 91 хүн эмчлүүлж байна. 2 өвчтөний биеийн байдал хүнд, 4 өвчтөний биеийн байдал хүндэвтэр, бусад нь хөнгөн байна.
Өнөөдрийн /2021.04.07-ны 09:00 цаг/ байдлаар аймгийн хэмжээнд 85 тусгаарлан ажиглах байранд, 310 иргэн гэрийн тусгаарлалтад байна. Ойрын буюу 1 дүгээр хавьтлын 915 иргэн бүртгэгдээд байна.
Иргэн бүр халдвараас сэргийлж:
-ГЭР ГЭРТЭЭ БАЙ!!!
-ХҮН ХООРОНДЫН ЗАЙ БАРЬ!!!
-АМНЫ ХААЛТАА ТОГТМОЛ ЗҮҮ!!!
-ГАРАА ТОГТМОЛ АРИУТГА!!!
"ХАЛДВАРЫГ ХАМТДАА ДАВЪЯ"
ВИДЕО: