“Ковид-19” цар тахлын халдварын энэ цаг үед хувь хүн байгууллага, аж ахуйн нэгж, хамт олны зүгээс аймгийн Онцгой комисс, Шуурхай штаб, чиг үүрэг бүхий мэргэжлийн байгууллагын ажилтан, алба хаагчдад амны хаалт гар ариутгагч зэргийг хандивласаар байна. Энэ удаад "Exclusive" брэндийг үүсгэн байгуулагч Г.Майцэцэг Ховд аймгийн Эрүүл мэндийн газрын эмч, ажилтан албан хаагчдад хамгийн чухал хэрэгцээтэй байгаа нэг удаагийн хамгаалах хувцас хэрэгсэл, бээлий амны хаалт зэргийг хандивласан байна. Тодруулбал, Комбинзон 100ш, Халад 100ш, Нүүрний хаалт 90ш, Бээлий 300ш, Нэг удаагийн маск 150ш-ийг Улаанбаатар хотоос илгээжээ. Тэрбээр "би Ховд аймгийн бэр. Тиймээс цар тахлын энэ хүнд цаг үед аюулт өвчинтэй нүүр тулан халдварыг хумих, таслан зогсоох зорилгоор ард иргэдийнхээ эрүүл энх, аюулгүй байдлын төлөө халуун голомтод ажиллаж буй та бүгдийн үйл ажиллагааг дэмжиж, ийнхүү хэрэгцээтэй байгаа зүйлээр тусалцаа үзүүлж байна" гэдгээ илэрхийлсэн гэж аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ. Мөн уг халдвар хамгааллын хувцас хэрэгсэл нь дотоодын үйлдвэрийнх бөгөөд дэлхийн стандарт, чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүн гэдгийг онцлон тэмдэглэжээ. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай. Огноо: 5/6/2021 Төрөл: Эрүүл мэнд Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 974 Мэдээ таалагдсан: