Коронавирусийн эсрэг вакцинжуулалтад Жаргалант сумын 65-аас дээш настай 1257 иргэн хамрагдана



БНХАУ-аас нийлүүлж байгаа “Синофарм” компанийн гарган авсан вакцинаар Ховд аймаг хүн амаа дархлаажуулж эхлээд байгаа. Эхний удаа 5463 хүн тун вакциныг халдварын эрсдэл бүхий обьектод ажиллаж байгаа  онцгой байдал, цагдаа, эрүүл мэндийн байгууллага зэрэг зорилтод байгууллагын ажилтнуудад хийсэн. Тэгвэл энэ удаад Жаргалант сумын 65-аас дээш настай ахмадуудыг "Ковид-19"-ийн халдвараас урьдчилан сэргийлэх вакцины эхний тунд хамруулах ажлыг зохион байгуулж байна.

Жаргалант сумын ЗДТГ-аас ахмадуудын судалгааг насны 2 ангилалаар хамгийн сүүлийн үeийн байдлаар гаргасан байна. Өнөөдрийн байдлаар Жаргалант суманд амьдарч байгаа 65-аас дээш настай 1257 иргэн вакцины эхний тунд хамрагдах юм. 

May be an image of one or more people, people sitting, indoor and text that says '山'

Ахмадууд өөрийн харьяа өрхийн Эрүүл мэндийн төвдөө хандан дараах цэгүүдэд очиж дархлаажуулалтад хамрагдсаар байна. Тухайлбал, 
-Рашаант Өрхийн ЭМТ-д харьяалалтай ахмадууд 2-р сургууль, 
-Жаргалан Өрхийн ЭМТ-д харьяалатай ахмадууд 1-р сургууль,
-Баатархайрхан Өрхийн ЭМТ-д харьяалалтай 7-р сургууль, 
-Бугат Өрхийн ЭМТ-д харьяалалтай ахмадууд 6-р сургууль, 
-Буянт Өрхийн ЭМТ-д харьяалалтай ахмадууд Прогресс сургууль дээр очиж тус тус дархлаажуулалтад хамрагдана. 

Зорилтод насны ахмадуудыг дархлаажуулах үйл ажиллагааг 2021.05.01-03-ний өдрүүдэд хийж дуусгахаар төлөвлөжээ. Цаашид вакцины хангалтын дагуу 18-аас дээш насны иргэдээ тодорхой үе шаттайгаар вакцинжуулах юм. 

May be an image of one or more people, people standing, people sitting and indoor

ВИДЕО:








Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ