“Ковид-19” цар тахлын халдварын энэ цаг үед хувь хүн байгууллага, аж ахуйн нэгж, хамт олны зүгээс аймгийн Онцгой комисс, Шуурхай штаб, чиг үүрэг бүхий мэргэжлийн байгууллагын ажилтан, алба хаагчдад амны хаалт гар ариутгагч зэргийг хандивласаар байна. Үүний үр дүнд амны хаалт, гар ариутгагч зэргийн нөөц одоогоор хангалттай байгаа гэнэ. Харин нэг удаагийн хамгаалах хувцас хамгийн эрэлттэй бас дутагдалтай байгаа юм байна. Энэ байдалд дүгнэлт хийж Э.Дөлбадрал даргатай аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын хамт олон Эрүүл мэндийн газарт нийт 750 000 төгрөгийн үнэ бүхий 25 ширхэг нэг удаагийн хамгаалах хувцас хандивлалаа. Цар тахлын энэ цаг үед хүний тус багадахгүй. “ХАЛДВАРЫГ ХАМТДАА ДАВЪЯ” Огноо: 5/3/2021 Төрөл: Эрүүл мэнд Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 1391 Мэдээ таалагдсан: