Ковид-19"-ийн эсрэг дархлаажуулалт эхэллээ



Аймгийн Эрүүл мэндийн газрын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга Б.Одхүүгээр ахлуулсан ажлын хэсэг Улаанбаатар хотод томилолтоор ажиллаж "Ковид-19"-ийн эсрэг дархлаажуулалтын нийт 5463 хүн тун вакцин татан авч ирлээ. Энэ удаад Эрүүл мэндийн байгууллага, Цагдаа, Онцгой Мэргэжлийн хяналтын газар зэрэг зорилтод байгууллагын алба хаагчдыг дархлаажуулахаар бэлтгэл хангажээ. Өрхийн эрүүл мэндийн төвүүд хуваарийн дагуу харьяа байгууллагын алба хаагчдыг вакцинжуулж байна.

Өнөөдрийн байдлаар /2021.04.07/ нийт 283 төрийн алба хаагчдыг дархлаажуулсан ба үүний 213 нь БОЭТ-ийн эмч, мэргэжилтнүүд байна.

Халдварын голомтод ажиллаж буй эмч, мэргэжилтнүүдээс 04 дүгээр сарын 06-ны шөнө PCR шинжилгээ авч хариуг нь үндэслэн вакцинд хамруулах юм байна. БОЭТ-ийн 213
2021 оны 07 дугаар сарын 01-ээс өмнө 18-аас дээш насны бүх иргэдийг вакцинжуулахаар төлөвлөсөн. Тиймээс 4-5 сард ХӨСҮТ-өөс өгсөн хуваарийн дагуу вакцинаа татан авч иргэдийг дархлаажуулалтад хамруулах ажлыг үe шаттай зохион байгуулна. 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ