“Прогресс” сургуулийн 12б ангийн суралцагч Н.Энхжин “Залуус-Хөгжлийн түүчээ” сорил шалгалт, эсээ бичлэг, видео илтгэлийн цахим уралдааны "ТУСГАЙ БАЙР"-нд шалгарчээ



УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт санаачилан “Залуус-Хөгжлийн түүчээ” сорил шалгалт, эсээ бичлэг, видео илтгэлийн уралдааныг БШУЯ, Боловсролын үнэлгээний төвтэй хамтран орон даяар амжилттай зохион байгуулсан. 2020-2021 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар анги төгсөх суралцагчдын нийгмийн идэвх, санаачилгыг нэмэгдүүлэх, тэднийг элсэлтийн ерөнхий шалгалтаа амжилттай өгөхөд нь дэмжлэг үзүүлж, урамшуулах зорилгоор гурван үе шаттай зохион байгуулсан тус уралдаанд улсын хэмжээнд нийт 1630 төгсөгч бүртгүүлж 700 гаруй нь оролцжээ.



Тус уралдааны тусгай байранд Ховд аймгийн Жаргалант сумын “Прогресс” сургуулийн 12б ангийн суралцагч Н.Энхжин шалгарч шагналаа гардан авлаа. Мөн тус уралдааны эхний шатанд амжилттай оролцсон 66 сурагч Боловсролын үнэлгээний төвөөс гаргасан 2018-2020 оны ЭЕШ-ын тестийн эмхэтгэл, гарын авлагатай боллоо.

ВИДЕО:



УИХ-ын гишүүн С.Бямбацогтын хувьд ерөнхий боловсролын сургуулиа төгсөж буй 12 дугаар ангийн сурагчдад их, дээд сургуульд элсэн суралцахад нь туслах, тэднийг дэмжин идэвхжүүлэх зорилгооор "Шинэ алхам" гарын авлагыг жил бүр олгож, “Оюуны их сорилго” олон төрөлт, багийн олимпиадыг зохион байгуулж байсан. Тэгвэл энэ жил “Залуус-Хөгжлийн түүчээ” сорил шалгалт, эсээ бичлэг, видео илтгэлийн цахим уралдаан зохион байгуулсан байна.



Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ