"Монголын түүх"-ийн хичээлээр ЭЕШ эхэллээ



Өнөөдөр /2021.08.19/ улс орон даяар Монголын түүх хичээлийн шалгалтаар ЭЕШ эхэллээ.  Аймгийн хэмжээнд шалгалт авах 2 байр бэлдсэн байна. Тодруулбал, ЕБ-ын 2-р сургууль дээр 29 танхимд, лаборатори 1-р сургууль дээр 21 танхимд тус тус шалгалтыг авч байгаа ба нэг танхимд 15 хүүхэд суулгахаар төлөвлөжээ. Энэ жилийн тухайд 1267 шалгуулагч ЭЕШ өгөхөөр бүртгүүлсэн байна.
Үүнээс -Монголын түүх 51,Англи хэл 376, Хими 325, Газарзүй 43, Нийгэм судлал 684, Биологи 330, Математик 728,  Физик 300, Орос хэл 24, Монгол хэл 373 шалгуулагч давхардсан тоогоор шалгалт өгнө.
Коронавируст халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор мэргэжлийн байгууллагуудаас гаргасан халдвар хамгааллын дэглэмийг сахих заавар, зөвлөмж шаардлагын дагуу шалгуулагчдын халууныг хэмжих, гарын ариутгал хийх, бичиг баримт шалгах, тулгах зэрэг үйл ажиллагаанууд шат дараатай явагдаж байна.
ЭЕШ-ыг зохион байгуулахтай холбогдуулан шалгалтын 1-р төв буюу 2-р сургууль дээр зохион байгуулагч 11, хянагч багш 29, хянагч багшийн ахлагч 1, Боловсролын үнэлгээний төвөөс ирсэн комисс 3, шалгалтын 2-р төв буюу лаборатори 1-р сургууль дээр зохион байгуулагч 10, хянагч багш 21, Боловсролын үнэлгээний төвөөс ирсэн комисс 2 гэсэн бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна.
ЭЕШ-ын материалыг шилэн технологи ашиглан 3 дахь жилдээ засаж байгаа бөгөөд энэ нь шалгуулагч шалгалтаа өгсөн даруйдаа дүнгээ мэдэх боломжтойгоороо давуу талтай.



Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ