Сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нартай уулзав

May be an image of 3 people, people sitting and people standing

2021-2022 оны хичээлийн жил удахгүй эхэлнэ. Үүнтэй холбогдуулан өнөөдөр /2021.08.13/ аймгийн Засаг даргын Нийгмийн бодлого хариуцсан орлогч дарга Т.Дэлгэрсайхан, Жаргалант сумын Засаг дарга Ц.Цогтбаяр, БСУГ-ын дарга М.Пүрэвхүү нар Жаргалант сумын Ерөнхий боловсролын 7 сургуулийн захирал, 16 цэцэрлэгийн эрхлэгч нартай уулзаж, цаг үеийн асуудлаар мэдээлэл солилцлоо.

May be an image of 2 people, people sitting, people standing and indoor

Мөн ЭЕШ-ын бэлтгэл ажлыг хангаж, давтлага сургалтыг чанаржуулах, хичээлийн шинэ жилийн бэлтгэл хангах, засвар, үйлчилгээтэй холбоотой төсөв тооцоог гаргаж танилцуулах, багш ажилчид, хүүхэд багачуудыг Ковид-19 цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс ариутгал халдваргүйтгэлийг чанартай, бүрэн хийх зэрэг асуудалд анхаарч ажиллахыг чиглэл болгож захирал, эрхлэгч нарын санал бодлыг сонслоо.

ВИДЕО: М.ПҮРЭВХҮҮ /ХОВД АЙМГИЙН БСУГ-ЫН ДАРГА/



May be an image of 3 people and indoor


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ