Ховд аймаг нь олон угсаатны өв, соёл, түүх, уламжлалын өлгий нутаг, баруун бүсийн тулгуур төв, бүсийн нийгэм, эдийн засаг, худалдааны гол зангилаа тул аймгийн нэр хүнд, брэнд, нүүр царайг итгэх олон зүйлээс эн тэргүүнд олон угсаатны өв соёл орох бөгөөд энэ өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, сурталчлах, хойч үедээ өвлүүлэн үлдээх нь бидний эрхэм чухал үүрэг билээ. Энэ ажлын хүрээнд Ховд их сургуулийн багш нарын бэлтгэсэн олон угсаатны өв соёл, зан заншлын тухай 5️⃣ номыг бэлтгэн хэвлүүлжээ. Энэ номын багц нь:
✅ Ховд аймгийн анхны өв соёлын номын бэлгийн багц
✅ Ховд аймагт ирсэн дотоод, гадаадаас ирсэн зочдод өгөх эрхэм дурсгал
✅ Аймаг, орон нутгийн хөгжилд хувь нэмэр оруулсан хүндтэй хүмүүст өгөх нандин өв
✅ Найз нөхөд, дотно хүмүүстээ үлдээх чин сэтгэлийн талархал юм.
БЭЛЭГ БЭЛГИЙН ДЭЭД НЬ НОМЫН БЭЛЭГ БИЛЭЭ.