Ховд аймаг "Зөвлөх багш" мэргэжлийн зэрэгтэй 16 багштай боллоо



БШУ-ны сайдын 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн А/29 тоот "Зөвлөх багш мэргэжлийн зэрэг олгох тухай" тушаалаар 
Дарви сумын ЕБС-ийн дизайн технологийн багш Ж.Баттөмөр, Прогресс сургуулийн биологийн багш П.Отгонням, Прогресс сургуулийн газарзүйн багш Д.Дэлгэржаргал, 6 дугаар сургуулийн математикийн багш Д.Батгэрэл нарт "Зөвлөх багш" мэргэжлийн зэрэг олгосон байна. Ингэснээр Ховд аймаг нийт 16 зөвлөх багштай боллоо.

Эдгээр багш нарт аймгийн БСУГ-ын дарга М.Пүрэвхүү, сургалт судалгаа арга зүйн хэлтсийн дарга Д.Нарандорж нар "Зөвлөх багш" мэргэжлийн зэргийн үнэмлэхийг нар гардуулан өгч баяр хүргэв. 

"Зөвлөх багш" болсоноор багш нар хувь хүнийхээ хувьд хөгждөг бөгөөд багш, сурагчийн амжилт, хөгжилтэй шууд холбоотой. Багшийн хувийн хөгжил дээшилснээр сургууль, хамт олны хөгжил дагаж дээшилдэг сайн үр нөлөөтэй бөгөөд цаашид зөвлөх багш нар багшийн хөгжлийн чиглэлээр үндэсний хэмжээнд зөвлөн тусалж, хамтран ажиллах давуу талтай юм.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ