Худалдаа үйлдвэрлэлийн их сургууль дараах мэргэжлээр элсэлт авч эхэллээ



Манай улсын ууган сургуулиудын нэг болох Хоршооны түр сургууль 1924 онд байгуулагдсанаар одоогийн Худалдаа Үйлдвэрлэлийн Их Сургуулийн тулгын чулуу тавигджээ. Тус сургууль нь Монголын худалдаа, нийтийн хоол, түүхий эд бэлтгэлийн 40 гаруй мянган мэргэжилтэн бэлтгэсэн эрдмийн нэгэн уурхай юм. ХҮИС нь:
1924 онд Хоршооны түр сургууль
1938 онд Худалдааны техникум
1991 онд Зах зээлийн коллеж
1996 онд Худалдаа Үйлдвэрлэлийн дээд сургууль
2010 онд МУИС Худалдааны сургууль
2013 онд МУИС-ийн Бизнесийн сургууль
2017 онд Худалдаа Үйлдвэрлэлийн их сургууль болж өргөжин хөгжсөн түүхэн замналтай. Өнөөдөр тус сургууль нь:
30 шахуу анги кабинет бүхий хичээлийн 2 байр, 420 оюутан амьдрах дотуур байр, 40 мянга гаруй ном бүхий фонд, уншлагын 2 танхим, 300 гаруй оюутан хичээллэх лекцийн их танхим, орчин үеийн компьютерээр тоноглогдсон 2 лаборатори, улсын хэмжээний уралдаан тэмцээн явуулах боломж бүхий спорт заалтай. 2002 онд Баянхонгор аймагт салбар сургуулиа нээсэн. 

2000 онд анхан шатны магадлан итгэмжлэл
2007 онд 2 дахь шатны магадлан итгэмжлэл
2009 онд хөтөлбөрийн магадлан итгэмжлэлд “Худалдааны менежмент” мэргэжлээр
2019 онд тус тус магадлан итгэмжлэгдсэн их сургууль юм.


ВИДЕО:



Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ