Сурагчдын ирц аймгийн хэмжээнд 90 орчим хувьтай байна



Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хичээлийг энэ сарын 14-өөс эхлэн 100 хувь танхимаар эхлүүлсэн. Сурагчдын ирц Ховд аймагт ямар байгаа талаар  аймгийн Боловсрол, Шинжлэх ухааны газраас тодрууллаа. 

Энэ хичээлийн жилд аймгийн хэмжээнд 25 сургуульд 20671 сурагч хамрагдаж байгаа. Хичээлийн эхний өдөр буюу хоёрдугаар сарын 14-нд 18487 буюу 89,4 хувь нь хичээлдээ ирсэн байна. Харин Ковидын шалтгаантай /өөрөө болон гэр бүлийн гишүүд нь халдвар авсан/ 190 хүүхэд хичээлдээ ирээгүй байна. 

Зөвхөн Жаргалант сумын найман сургуульд нийт 10263 сурагч ирэх ёстойгоос 9365 буюу 91,3 хувийн ирцтэй хичээллэжээ.

Сурагчдын ирцийг хоёрдугаар сарын 14-ний өдрөөс эхлэн өдөр бүр БШУЯамны Боловсролын удирдлагын мэдээллийн системийг ашиглан бүртгэж байна гэлээ.  

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ