Хөгжлийн ямар нэгэн бэрхшээлгүй ч сургууль, анги, хамт олон дотроо нийгэмшиж, хөгжиж чадахгүй байгаа хүүхдүүд олон бий. Үе тэнгийнхний харилцаа хандлагыг өөрчилж, эцэг эх, олон нийтийн оролцоог нэмэгдүүлчихвэл хүүхэд бүр ижил тэгш хөгжих боломжтой. Ховд аймгийн Жаргалант сумын 12 жилийн 7 дугаар сургууль энэ жишгийг хэрэгжүүлж байна.
Тус сургууль 1450 сурагчтай. 2018-2021 онд
“Хүүхэд нэг бүрийг боловсролд тэгш хамруулах зарчмыг дэмжих нь төсөл”-ийг бага боловсролын түвшинд хэрэгжүүлсэн байна. Энэ хугацаанд 24 төрлийн сонгон, дугуйлан хичээллүүлж давхардсан тоогоор 1400 хүүхдийг хамруулжээ. Мөн хөгжлийн бэрхшээлтэй болон хүүхэд бүрийн онцлог, хэрэгцээнд тохирсон ганцаарчилсан хичээлийн төлөвлөгөө, “Ялгаатай даалгаврын сан”-г багш бүр хийж хичээл сургалтдаа ашигласан нь үр үнгээ өгчээ. Тэгвэл энэ хичээлийн жилээс эхлэн 6-9 дүгээр ангид дэвшин суралцаж байгаа сурагчдыг боловсролд тэгш хамруулахаар төслөө үргэлжлүүлэн хэрэгжүүлж байна. Одоо бага, дунд ангийн залгамж холбоог бэхжүүлэх, сургалтаар эцэг эх, багш, сурагчдын харилцаа, хандлагыг өөрчлөхөөр төлөвлөжээ.
ВИДЕО: