МЭРГЭЖИЛТЭЙ АЖИЛТАН-ХӨГЖЛИЙН ИРЭЭДҮЙ
Эдүгээ 77 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж буй Хөгжил политехник коллеж нь 130 гаруй багш, ажилтантай.
Тус сургуулийг сонгон суралцах оюутан залуусын тоо жилээс жилд өссөөр энэ хичээлийн жилд 32 мэргэжлээр 1200 гаруй суралцагчтай болжээ. 2017 онд тус сургуульд 450 хүүхэд элсэж байсан бол 2020-2021 оны хичээлийн жилд 750 оюутан элсүүлсэн байна.
Энэ нь тус сургуулийн сургалтын чанар, зах зээлийн эрэлт хэрэгцээнд тулгуурласан хэрэгцээтэй мэргэжлээр сургаж бас ажлын байранд зуучлан ажиллаж байгаагийн үр дүн. Нөгөө талаар мэргэжилтэй ажилтан бэлтгэх асуудлыг төрөөс дэмжсэний нэг тод жишээ юм.