Боловсрол, шинжлэх ухааны сайд Л. Энх-Амгалангаар ахлуулсан ажлын хэсэг Ховд аймагт ажиллав



Өнөөдөр /2021.10.23/ УИХ-ын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л. Энх-Амгалангаар ахлуулсан ажлын хэсэг Ховд аймагт ажиллав.
Энэ үеэр боловсролын байгууллагын багш, ажилчдын төлөөлөлтэй уулзаж тэдний санал бодлыг сонслоо.



Уулзалтын үеэр Л.Энх-Амгалан сайд:

-2021-2022 оны хичээлийн жилийн онцлог,
-УИХ-д өргөн барьсан боловсролын багц хуулийн төслийн гол өөрчлөлт,
-Ховд аймгийн хэмжээн дэх боловсролын хөрөнгө оруулалт гэсэн багц сэдвээр мэдээлэл хийв.
Уулзалтад оролцсон багш, ажилчид суурь цалинг нэмэгдүүлэх, цахим шилжилттнй холбогдуулан компьютерийн хүртээмжийг шийдэх, орон нутагт ясли ажиллуулах боломж бүрдүүлэх, сургуулийн орчин нөхцлийг сайжруулах зэрэг хэд хэд саналыг салбарын сайд, УИХ-ын гишүүдэд уламжиллаа.



Ховд аймаг нь цэцэрлэг, сургууль, коллеж, их сургууль гээд боловсролын бүх шатны байгууллагатай гэдгээрээ бусад аймгаас онцлогтой. Аймгийн хэмжээнд 25 сургуульд 20 мянган сурагч суралцаж 1800 гаруй багш ажилтан ажиллаж байна.








Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ