Ховд аймаг дахь Хөгжил Политехник коллеж нь БНСУ-ын "Жонжү Пижон" их сургуультай хамтран ажиллана



Ховд аймаг дахь Хөгжил Политехник коллеж нь БНСУ-ын "Жонжү Пижон" их сургуультай хамтран ажиллаж, хамтарсан "Хос дипломын хөтөлбөр" хэрэгжүүлнэ.
“Хос дипломтой төгсөх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх хамтын ажиллагааны хүрээнд ХПК-ийн Захирал Д.Баярмаа, Жонжү Пижон Их сургуулийн Захирал Мүн Юүн Гү нар 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр "Хамтын ажиллагааны гэрээ" байгуулан гарын үсэг зурлаа.

Энэхүү гэрээнд Монгол, Солонгос хоёр улсын хуулийг чанд сахиж, орчин үеийн даяаршсан сургуулийг бий болгохын тулд сургалтын хөтөлбөрийг “1+2” буюу политехник коллежид нэг жил, Жонжү Пижон их сургуульд хоёр жил тус тус суралцаж “Хос дипломтой төгсөх хөтөлбөр”-т нийт гурван жилийн хугацаатай суралцуулахаар зохион байгуулах юм.




Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ