Алтай сумын Хүүхдийн Янзагахан цэцэрлэгийн барилгын тааз хотойж, хананд цууралт үүсжээ



Аймгийн Засаг даргын орлогч Т.Дэлгэрсайхан Алтай суманд ажиллах үеэрээ тус сумын Хүүхдийн “ЯНЗАГАХАН” цэцэрлэгийн үйл ажиллагаа, тулгамдаж буй асуудалтай газар дээр нь танилцлаа.



Тус цэцэрлэг нь 19 багш ажилчидтай,125 хүүхэд хүлээн авах ёстойгоос өнөөдрийн байдлаар 164 хүүхдийг хамруулж СӨБ олгож байна.
         
Цэцэрлэгийн барилгыг Алтай сумыг нүүлгэн шилжүүлэх үед буюу 2008 онд барьсан. Тэр цагаас хойш их засвар хийгдээгүй байна. Ашиглалтын явцад цэцэрлэгийн барилгын дээвэр, тааз хотойж, хананд цууралт үүссэн байна. Хүүхдийн аюулгүй байдлыг хангах үүднээс хотойлт үүссэн ангийг хааж дуу хөгжим, биеийн тамирын ангид шилжүүлэн сургалтын үйл ажиллагаагаа явуулж байна.


Цэцэрлэгийн эрхлэгч Т.Эрдэнэцэцэгийн ярьснаар 2015 онд барилгын тааз хотойж, цууралт өгч эхэлсэн байна. 2019 онд Мэргэжлийн хяналтын газраас тулгуур хийж засварлах шаардлагатай гэсэн дүгнэлт гаргажээ. Үүний дагуу 2021 оны 06 дугаар сард “Газрын хүч” ХХК-аар зураг, төсвийг нь гаргуулж 417 сая төгрөгөөр засварлахаар төлөвлөжээ.



Аймгийн Засаг даргын орлогч Т.Дэлгэрсайхан нөхцөл байдлыг холбогдох байгууллага, албан тушаалтанд уламжлан шийдвэрлэх ямар гарц боломж байгааг судалж ажиллахаар боллоо. 

ВИДЕО:



Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ