Жаргалант сумын 10 дугаар цэцэрлэгийн хамт олон сүүлийн 10 гаруй жил "ГЭР ЦЭЦЭРЛЭГ"-т үйл ажиллагаа явуулж ихэнх хүүхэд багачуудад сургуулийн өмнөх боловсрол олгож ирсэн. Тэгвэл энэ жилээс "ГЭР"-ээ хурааж шинэ байртай боллоо. Тус цэцэрлэгийн 100 хүүхдийн барилгын өргөтгөлийг "ТУРЛИАХ" ХХК улсын төсвийн 1,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьж гүйцэтгэн хүлээлгэн өглөө. Ингэснээр тус цэцэрлэгийн 175 хүүхэд тохилог, аюулгүй орчинд сурч хөгжих боломжтой болов.ВИДЕО: Огноо: 1/8/2022 Төрөл: Боловсрол Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 2179 Мэдээ таалагдсан: