Хөгжил Политехник коллежийн барилгын засал чимэглэл, сантехникч, мужаан, бетон арматурчин, өрөг угсрагч, оёдолчин мэргэжлийн сурацагчдын мэргэжлийн ангийн ур чадварыг үнэлэх, мэргэжлийн үнэ цэнийг ойлгуулах зорилгоор “Уран гар-2017 “, “Хаврын гоёл-2017” уралдааныг зохион байгууллаа.
9 төрлөөр явагдсан уралдаан тус сургуулийн суралцагчид сурсан мэргэжлийн ур чадвараараа өрсөлдлөө. Нийт 91 суралцагч 116 бүтээлээрээ оролцсон байна. Уралдааны шүүгчээр "Цэхээн булаг" оёдлын цехийн мастер н.Тэрбиш, н.Жаргал нар ажиллажээ. Уг уралдааныг Жаргалант сумын ЕБ-ийн 1, 2, 3, 6-р сургууль, Цаст Алтай Цогцолбор сургууль, Прогресс сургуулийн 60 гаруй сурагчид мөн суралцагчдын эцэг эх, цэцэрлэгийн насныхан үзэж сонирхсон нь онцлог байжээ.
Хөгжил Политехник коллежийн үсчин, гоо сайхны мэргэжлийн агийн сурацагчдын мэргэжлийн ур чадварыг үнэлэх, мэргэжлийн үнэ цэнийг ойлгуулах зорилгоор “Охидын жавхаа-2017” уралдааныг зохион байгууллаа.
Уралдаан эрэгтэй зураглалтай засал, эмэгтэй үдшийн гоёл, эмэгтэй сүлжээс, нүүр будалт, салоны маникур,хумсны бэлэн бүтээл гэсэн 6 төрлөөр явагдаж, суралцагчид сурсан мэргэжлийн ур чадвараараа өрсөлджээ. Давхардсан тоогоор нийт 57 суралцагчийн 61 бүтээл оролцсон ба уралдааны шүүгчээр аймгийн Залуу үсчидийн холбооны тэргүүн Б.Баярмаа, "Lady" салоны захирал Б.Бадамгарав, мэргэжлийн багш Ц.Дэлгэрсайхан нар ажиллажээ.