Ховд Их Сургуулийг энэ жил 956 оюутан төгсөнө.



Баруун бүсийн боловсрол, соёл, шинжлэх ухааны төв Ховд их сургуулийн 35 дахь удаагийн төгсөлтийн баяр “Дурсамж хичээл”-ийн үйл ажиллагааг Байгалийн шинжлэл, технологийн  сургууль,  Оюутны холбоо хамтран зохион байгууллаа. 
Дурсамж хичээлийн үйл ажиллагааны нээлтэд ХИС-ийн захирал, доктор М.Алтанбагана, дэд захирлууд, бүрэлдэхүүний сургуулийн захирлууд, Жаргалант сумын Засаг даргын орлогч Ц.Лувсанлхамо, эрдэмтэн багш нар, оюутнууд оролцлоо. 2016-2017 оны хичээлийн жилд Ховд их сургуулийг бакалавр, магистр, докторын түвшинд нийт 956 оюутан төгсөж, ажлын гараагаа  эхэлнэ. 


ХИС-ийн шилдгийн шилдэг оюутнаар Төрийн захиргааны менежмент-IV ангийн оюутан Б.Мөнх-Эрдэнэ, Монголын оюутны дээд шагнал “Манлайлагч оюутан” алтан медалиар Багш, нийгмийн ухаан-IV ангийн оюутан Сүрэн, Багш, нийгмийн ухаан-IV ангийн оюутан Намсрай, Даваасүрэн, Математик, мэдээлэлзүй-IV ангийн оюутан Б.Сувданчимэг, Жаргалант сумын хүндэт өргөмжлөлөөр Математик, мэдээлэл зүй-IV ангийн оюутан Энхбаяр, Эрх зүй-IV ангийн оюутан Нуржол нарыг шагнаж урамшуулжээ.  




Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ